ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"ATOX Esports" Хятадын багийг хожсоноор "eXTREMESLAND 2024" тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
hltv.org

Counter Strike-2 (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц "eXTREMESLAND 2024" тэмцээн Хятадын Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа билээ. 

Нийт 16 баг оролцож буй тус тэмцээний хэсгийн шат өчигдөр явагдсан бол хасагдах шатны буюу шөвгийн найман багийн тоглолтууд өнөөдөр боллоо.

Энэхүү тэмцээнд манай улсаас ATOX Esports, IHC Esports, Chinggis Warriors гэсэн гурван баг оролцсон юм. IHC Esports баг хэсгийн шатнаас, Chinggis Warriors баг хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин "ATOX Esports" багийн хувьд шөвгийн наймын шатанд Хятадын "TYLOO" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-ээр ялалт байгууллаа. 

Ингэснээр тэд шөвгийн дөрөвт шалгарч байгаа бөгөөд Хятадын "JiJieHao", Австралийн "SemperFi" гэсэн хоёр багийн аль хожсонтой нь маргааш 14:00 цагт тоглохоор болж байна. 

"eXTREMESLAND 2023" буюу тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар манай улсын "The MongolZ" баг тодорч, 25 мянган ам.долларын эзэд болж байлаа. Харин энэ жилийн хувьд түрүүлсэн баг 40,000 ам.долларын шагналын санг хүртэнэ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.205] 2025/1/20
Hojij chadahgiim bol bitgii chingis gej ner ugch baildaa
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.0] 2025/1/19
Агуу Чингисийн Монголын хөвүүд
0 | 1 Хариулах
Хахаха [202.131.225.197] 2025/1/20
Ёоё, чи үнэхээр хошин шогийн мэдрэмж өндөртэй юм байна. Хаха
0 | 0 Хариулах
Ард [202.126.89.233] 2025/1/19
zaluuchuud goy bn
0 | 0 Хариулах
sain bna [203.64.24.247] 2025/1/18
sain sain
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/1/18
omhii hujaag shaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.61] 2025/1/19
umhii baihaa boliod udaj bn
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.55] 2025/1/19
barag umhii mongol bolood bna shu
3 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.166] 2025/1/20
Бусдыг заавал доромжлох ямар хэрэгцээ байнаа. Ингэснээр өөрөө хэн болчихвоо гэдгээ тунгаана уу.
1 | 0 Хариулах