Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулсан юм.
Энэ үеэр татвартай холбоотой мэдээллийг дараах байдлаар хүргэв.
Татварын нийт орлого өнгөрсөн онд 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна.
Үүнд
Нийгмийн Даатгалын Шимтгэлийн орлого 749 тэрбум төгрөг буюу 19 хувиар өссөн байна.
Онцгой албан татварын өсөлтөд суудлын автомашины албан татвар 262 тэрбум төгрөг буюу 81 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!