Ханиад томуугийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс хүргэлээ.
Энэ үеэр томуу, томуу төст өвчний 65 хувь нь орон нутагт, 35 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн юм.
Үргэлжлүүлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч зөвлөхдөө "Одоогийн байдлаар манай эмнэлэгт хэвтэх хүний тоо буурсан. Яаралтай тусламжийн тасгаар үзүүлж байгаа хүүхдийн тоо ч багассан.
Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор ханиад томуугийн дэгдэлт буурсан байх боломжтой. Гэвч хичээл эхэлмэгц өвчлөл дахиад нэмэгдэх магадлалтай тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байгаа.
Амны хаалт зүүж, гараа угаалгаж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, бүлээн шингэн сайн уух нь урьдчилан сэргийлэх алхам мөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!