Уншиж байна ...

"Малын индексжүүлсэн даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь хамрагдаж байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:03 2025/01/17

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59.4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байгаа аж.

Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг хуулийн төсөл санаачлагчид мэдээллээ.

Хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн, уян хатан тогтоохоор тусгасан байна. Энэ нь малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой аж.

Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгажээ.

Нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн чуулганы хуралдааны үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа нөхөн төлбөрийг сумдын малын зүй бус хорогдлыг дүнд үндэслэн олгодог.

Хагас жилийн мал тооллогын дүн долдугаар сард эцэслэгдээд найман сард хамтын эрсдэлийн сангийн хурлаар ороод 9-10 дугаар сарын хооронд даатгалын нөхөн төлбөр олгогддог” гэв.

10:15 2025/01/17

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ.

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
  • “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
  • “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Баталсан хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсоно.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/100064382633728/videos/1384999856008166