ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/17-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Амарбаясгалан: УИХ ирэх хоёр долоо хоногийн хугацаанд сунаж ажиллах нөхцөл рүү орж байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
УИХ-ын намрын чуулган өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд хаалтаа хийхээр төлөвлөөд байсан. Гэвч товлосон хугацаанд хэлэлцэх асуудлуудаа дуусгаагүй тул чуулганы хугацааг сунгах нөхцөл байдал үүссэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Тэрбээр “УИХ ирэх хоёр долоо хоногийн хугацаанд сунаж ажиллах нөхцөл рүү орж байна. Хэлэлцэж амжаагүй 2-3 асуудал бий. Хэд хоног сунгахыг даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийднэ” гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

