Уншиж байна ...

Л.Энхбаатар: Өнгөрсөн онд 123,000 суудлын автомашин импортолсон байна

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр хэрэглээний бараа үйлчилгээ үнийн мэдээллийг тус хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар дараах байдлаар хүргэв. 



Тэрбээр хэлэхдээ "Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд есөн хувьтай гарсны 2.5 нэгж хувь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. 

Импортын барааны үнэ өмнөх оны дунджаар 29.1 хувиар өссөн нь инфляцад 2.6 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляцад

  • импортын хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 2.4 нэгж хувь
  • импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.2 нэгж хувиар тус тус нөлөөлөв. 

Импорт 2024 онд 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашины импорт 395.6 сая ам.доллар буюу 58.4 хувиар өссөн байна. Тоо хэмжээгээр 123.1 мянган ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оноос 67.3 хувиар өсжээ. 

Ачааны автомашин 288.6 сая ам.доллар буюу 66.6 хувиар өссөн байна. Биет тоо хэмжээгээр авч үзвэл 28.8 мянган ширхэг суудлын автомашин импортолсон буюу 34.9 хувиар өссөн" гэж танилцууллаа.