Уншиж байна ...

Капитрон банкны 2024 оны IV улирлын санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
7 цаг 16 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк ХК нь 2024 оны IV улирлын санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

2024 оны IV улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс онцолбол:

  • Банкны нийт актив IV улиралд өмнөх оноос 38.0 хувиар өсөж, 3,217.79 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт зээл 1,221.78  тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 44.2 хувиар өслөө. Нийт депозит  2,314.88 тэрбум төгрөгт (өмнөх оноос 53.2% өссөн), өөрийн хөрөнгө 231.28 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.
  • Татварын дараах цэвэр ашиг 45.29 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд активын чанарын  үзүүлэлт сайжирсан нь голлон нөлөөлсөн.

Тайлант хугацаанд Капитрон банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 49.9% (зохистой түвшнээс 24.9%-иар илүү), өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 17.25% (зохистой түвшнээс 5.2%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм. Мөн тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 19.58% гарсан байна.

Санхүүгийн хураангуй тайлан

2024 оны IV улирлын голлох үйл явдлуудаас онцолбол:

  • Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг “B3/тогтвортой”-с “B2/тогтвортой” болгон нэмэгдүүлэв;
  • Бүгд Найрамдах Казахстан улсын Центр Кредит Банканд ам.доллар, тенгегийн данс нээж, корреспондент харилцаа тогтоосон Монгол Улсын анхны банк болов;
  • БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China (ICBC) банканд худалдааны санхүүжилтийн шугам амжилттай нээв;
  • Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр 8 дахь жилдээ дахин шалгарав;
  • Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Капитрон банк нь харилцагчдынхаа тогтвортой өсөх хуримтлалыг нь урамшуулах зорилгоор Хагас тэрбум төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аянаа 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 2025 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарлаад байна.

Капитрон банкны тогтвортой өсөлт, тогтмол үйл ажиллагаа, үнэ цэнтэй түүхийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм харилцагчдадаа баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.