Мобиком Корпораци дараа төлбөрт хэрэглэгчдэдээ ДУУДЛАГА ХАДГАЛАХ болон ДУУТ ШУУДАН үйлчилгээнүүдээ 2015 оны зургаан сарыг дуустал үнэ төлбөргүй болголоо.
Харин дуут шуудан үйлчилгээ нь хурал цуглаантай, утсаа унтраасан, эсвэл өөрөө хариу өгөх боломжгүй байгаа тохиолдолд тан руу залгасан хүн мэдээллээ үлдээх боломж олгоно.
Энэхүү урамшуулалтай холбоотойгоор хоёр сард дуудлага хадгалах болон дуут шуудан үйлчилгээг ашигласан нийт дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ тус нэмэлт үйлчилгээнүүдийн төлбөрийг 0₮-өөр тооцно.
Дуудлага хадгалах үйлчилгээ нь дараа төлбөрт бүх хэрэглэгчдэд автоматаар идэвхжинэ.
Дуудлага хадгалах үйлчилгээ нь дараа төлбөрт бүх хэрэглэгчдэд автоматаар идэвхжинэ.
Харин дуудлага мэдээлэх болон дуут шуудан үйлчилгээнүүдийг дараах зааврын дагуу идэвхжүүлэх боломжтой.
• Дуудлага мэдээлэх үйлчилгээ: 450 дугаарт ON1 гэсэн мессеж илгээнэ.
• Дуут шуудан үйлчилгээ: 202 дугаарт ON гэсэн мессеж илгээнэ.
Биднийг сонгон үйлчлүүлж байгаа хэрэглэгчдэдээ баярлалаа.
МОБИКОМ КОРПОРАЦИ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!