ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ 567.8 тэрбум төгрөгт хүрчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол улсын нийгэм, эдийн засгийн эхний арван сарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал танилцууллаа. 

Тодруулбал мөнгөний нийлүүлэлт 2024 оны эхний арван сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 42.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.4 их наяд төгрөг буюу 24.9 хувиар өссөн.

Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.4 их наяд төгрөг, төгрөгийн харилцах нь 2.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байгааг хэлэв. 

Мөн тэрбээр статистик мэдээллийг дараах байдлаар танилцуулсан юм. 



Төгрөгийн хадгаламж: 

20.7 их наяд төгрөг байгаагийн 86.4 хувийг иргэдийн хадгаламж, 13.6 хувийг ААН, байгууллагын хадгаламж эзэлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн

  • 19.9 хувь буюу 8.4 их наяд төгрөгийг гадаадын цэвэр актив
  • 80.1 хувь буюу 33.7 их наяд төгрөгийг дотоодын цэвэр актив бүрдүүлж байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын эцэст 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.1 их наяд төгрөгөөр өссөн.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн.

Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл: 

Энэхүү үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн

  • 60.4 хувь нь иргэдийнх
  • 37.7 хувь нь хувийн байгууллагынх
  • 0.8 хувь нь төрийн байгууллага
  • 1.1 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагуудынх эзэлж байна.

Нийт өрийн үлдэгдлийн 90.5 хувь нь хэвийн зээл, 3.7 хувийг анхаарал хандуулах зээл, 5.8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ. 

Чанаргүй зээлийг задалж харвал: 

1.5 их наяд төгрөг буюу 72.1 хувь нь хувийн салбарт, 567.8 тэрбум төгрөг буюу 27.5 хувийг иргэдийн зээл эзэлж байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 32.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.3 их наяд төгрөгөөр өссөн. 

Мөн

  • Анхаарал хандуулсан зээлийн өрийн үлдэгдэл нь 1.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 100.7 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар
  • Чанаргүй зээл нь 2.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 122.6 тэрбум төгрөг буюу 5.6 хувиар тус тус буурсан байна.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.120] 2024/11/18
Би зээлээ төлөхгүй. Женког бүх хүний банкны өрийг тэглэнэ гэхээр нь л би зээл авсан ш дээ. Түүнээс биш, надад зээл авах шаардлага ч байгаагүй, би зээл авъя гэж бодож ч байгаагүй. Женко бушуухан наад зээлүүдээ төлөөч.
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.78] 2024/11/19
Erguu ats ve
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.29] 2024/11/19
chinii hereglesen oriig yahaaraa bid nar toldog yum be naad zeel tegelj bgaa buh zardal bid nariin ajil hj olson orlogoosoo tolj bgaa tatwaraas garch bgaa gedgiig medej bnuu
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.64] 2024/11/18
Xaa хамаагүй зээл өгөөд мөнгөний ханш унгах аа болио
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.27] 2024/11/18
Tegne shdee hodoonii orkuudad songuuli geed baaakhan zeel ogchihoo biz dee
2 | 1 Хариулах
[202.9.46.60] 2024/11/18
Оркуудын санхүүгийн чадварыг нь шалгаж зээл олгож баймаар байна.
6 | 0 Хариулах
ХАХАХА [202.126.89.239] 2024/11/18
Харин тийн, энэ улны хэдэн оркууд чинь муугаа мэдэхгүй байж бас зээл авч тансаглах дуртай гэж. Хэрэглээний зээл, ялангуяа автомашины зээлийг багасгах, болж өгвөл бүүр болиулах хэрэгтэй. Энэ бол бас л нэг түгжрэлийг шийдэх гарц шүү. Оркууд машин унаж яадгийн ер нь...
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.237] 2024/11/18
Бусад улсын валютууд инфляцитай зэрэгцээд жигд давхиж байхад манай төгрөгийн ханш хойно тоосондоо дарагдчихсан, тусгаар улсын дэвсгэрт юм гэсэндээ дуртай дургүй араас нь мөлхөж бна. Удахгүй Венесуал шиг мөнгөн дэвсгэртээрээ цүнх хийж гадаадуудад зардаг болох биз.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/11/18
дампуурал болох бий дээ
2 | 0 Хариулах
Зочин [130.41.232.224] 2024/11/18
урвагч хүргэн женко батлага пасдуугийн хийсэн нүгэл….арай гэж санхүүгийн сахилга бат суулгах гэж ядаж байхад ӨР ЗЭЭЛ ТЭГЛЭНЭ гэж хуцаад…..өөрийхнөө мөнгөөр ТЭГЛЭСЭН БОЛ ХАМАА АЛГА
2 | 1 Хариулах
[202.9.46.60] 2024/11/18
Эргэн төлөгдөхгүй байгаа зээлийг чанаргүй зээл гээд байгаа юмуу? Эсвэл улс орны эдийн засагт ашиг тусгүй зээлийг чанаргүй зээл гээд байгаа юмуу?
0 | 2 Хариулах
ergen tulugduhgui baigaa zeeliig [66.181.164.210] 2024/11/18
ergen tulugduhgui baigaa zeeliig
3 | 0 Хариулах