Уншиж байна ...

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиногоос илгээмж иржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны Ерөнхийлөгч Жианни Инфантиногоос Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХХ)-ны ерөнхийлөгч М.Болдод баяр хүргэж захидал илгээжээ.

Захидлын агуулга нь Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн аварга, “Ховд Вестерн ФС”-ийн тамирчдад тусгайлан баяр хүргэхийн ялдамд МХХ-ны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хичээл зүтгэл гаргаж буйд талархал илэрхийлсэн байна.

Энэхүү талархлын захидлыг МХХ-ны ерөнхийлөгч М.Болд өнөөдөр "Ховд Вестерн ФС" клубийн гүйцэтгэх захирал Б.Санжаа, эмэгтэйчүүдийн багийн ахлагч, хүүхдийн багийн дасгалжуулагч А.Алтантуяа нарт уламжилж, гардуулан өглөө.

зураг
 

 

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо