Уншиж байна ...

Боловсролын үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар өсжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн эхний арван сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Энэ хугацаанд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс долоон хувь өссөнийг ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал хэлэв. 



Мөн тэрбээр "Он гарсаар эхний арван сард Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээ өмнөх оны мөн үеэс долоон хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнө дурдсанчлан эхний арван сард улсын хэмжээнд долоон хувь гарсны 2.2 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа усны үнэ дүнгээрээ 0.7 хувь
  • Хувцас, бүс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ есөн хувь
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны үнэ дүнгээрээ 7.2 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ есөн хувь
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 32.8 хувиар өссөн нь инфляцад 2.3 нэгж хувиар нөлөөлжээ. 

Эхний арван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8,  барааны бүлгийн үнэ 6.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өссөн" гэдгийг хэллээ. 

зураг