ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэн, салхи шуургатай байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 18-27-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ. 

11 дүгээр сарын 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх юм байна. 

Хур тунадас:

  • 11 дүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • 11 дүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
  • 11 дүгээр сарын 26-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • 11 дүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 11 дүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст,
  • 11 дүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст,
  • 11 дүгээр сарын 25-нд нутгийн зарим газраар,
  • 11 дүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • 11 дүгээр сарын 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -6...-11 градус,
  • Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -3....-8 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус, өдөртөө -2...+3 градус хүйтэн байна.
  • 11 дүгээр сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот

Хур тунадас: 11 дүгээр сарын 23-24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: 18-22-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр -2...+3 градус дулаан байна. 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө бүх хэсгээр 0...-5 градус хүйтэн байна.