Тайланд улсын Чианг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд болно.
Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Ази тивийн рингэнд анхлан түрүүлсэн (1971 он) монгол боксчин бол Ардын багш, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг. Тэрбээр 1975 оны тус тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн түүхтэй.
2007 онд эх орондоо болсон Азийн АШТ-ээс Монголын боксчид хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь өнөө ч тохиогоогүй өндөр амжилт юм.
Эх сурвалж: Монголын боксын холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!