Уншиж байна ...

Х.Нямбаатар: Сэлбэ, Дунд голын хайргыг ирэх хавар цэвэрлэж дуусгахаар төлөвлөж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй танилцуулаад буй.

Тэрбээр үерийн хамгаалалт болон хөрсний ус зайлуулах бүтээн байгуулалтын талаар "Таагүй мэдээ хэлэхэд Туул, Сэлбэ, Дунд голын сав газарт байдаг барилга, байгууламжуудын хийцлэл цаашид хүндэрч байгаа.

Ойрын 4-5 жилийн хугацаанд хөрсний усыг шүүрүүлж, доошлуулахгүй бол ялангуяа Дунд, Сэлбэ голын сав дагуу байгаа олон барилгын хийцлэл хазайх, нурах эрсдэлтэй. Сүүлийн хэдэн жилд энэ орчмын айлууд подвалын усыг дандаа соруулдаг нь ус нэвчсэн гэсэн үг. Цемент усанд байх зориулалттай биш. Тиймээс энэ асуудлыг шийдэж, том эх үүсвэртэй ажлуудыг хийхээр Дэлхийн банк, холбогдох донор байгууллагуудад хөгжлийн зээл хэрэгжүүлэх саналуудаа өгсөн.

Сэлбэ, Дунд голын хайргыг ирэх хавар цэвэрлэж дуусгахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн зун голуудыг лагийг цэвэрлэснээр үерт автаагүй. 

Сэлбийн гол дагуу хиймэл нуур буюу тохируулгатай усан байгуулна. Уг төслийн зургийг өөрсдөө буюу "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженерүүд боловсруулж, урсгалд зардалд санхүүжилтийг тусгах судалгаа хийж байгаа" гэж танилцууллаа.

Сүүлийн үед зарим барилга усны хамгаалалтын хальстай баригдаж байгаа нь эрсдэлгүйг тэрбээр дурдав.