Уншиж байна ...

Гурван давхар, 30,000 хүний суудалтай дөрвөн улирлын цэнгэлдэх хүрээлэнг нэг их наяд төгрөгт багтааж барихаар төлөвлөжээ

Б.Манлай
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төв Цэнгэлдэх хүрээлэнг төр, хувийн түншлэлээр ирэх жилүүдэд шинэчлэхээр төлөвлөжээ. Хүрээлэнг олон хүний суудалтай болгохоор зураг, төсвийн урьдчилсан судалгаа, тооцоо хийгдэж байгааг хотын дарга мэдээлэв.

Төсөлд тусгаснаар шинэ цэнгэлдэх хүрээлэн нь гурван давхар, 30,000 хүний суудалтай, дөрвөн улиралд ашиглах боломжтой байх юм байна. 

Одоогийн цэнгэлдэх хүрээлэнгийн байршил буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн 14.5 га талбайд барихаар төлөвлөжээ.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 675 тэрбумаас нэг их наяд төгрөгт багтааж барих бөгөөд бүтээн байгуулалтын ажил 3-4 жил үргэлжилнэ. Хүрээлэнгийн дэд хэсэг нь 5,000-10,000  хүний суудалтай байх нь.