Энэ онд Монгол Улсын биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын баг, тамирчид олимпын наадамд оролцсоны 60 жилийн ой тохиож байна.
Түүхэн ой болон биеийн тамир спорт, олимпын хөдөлгөөнийг эрчимжүүлэх үйлсэд Монголын Үндэсний Олимпын Академи, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн зүгээс бусад байгууллагуудтай хамтран олон хэлбэрийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа.
Өнөөдөр тус байгууллагууд Сүхбаатар дүүргийн "Эрдмийн хөтөч" 58 дугаар дунд сургуультай хамтран 1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.
Энэ арга хэмжээний үеэр өсвөрийн тамирчид сурлага, соёл, спорт, урлагийн авьяас, чадвараа ахмадууддаа харуулсан юм.
Арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль, "Эрдмийн хөтөч" 58 дугаар дунд сургууль болон бусад сургуулийн 700 гаруй сургагч, багш нар оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!