Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Япон улсын иргэн Шикокү эрүүл мэнд, спортын шинжлэх ухааны коллежийн захирал, Намио спортын шинжлэх ухааны институтийн тэргүүн Кэйчи Намио, Нагүра жүдо терапи клиникийн захирал Ёокота Рюсукэ болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Сувилахуйн сургуулийн багш Э.Түвшинбаяр нарыг Олимпик хауст хүлээн авлаа.
Кэйчи Намио болон Ёокота Рюсукэ нар нь “Тамирчдын өвдөгний гэмтэл, урьдчилан сэргийлэлт болон Спортын шалтгаант нурууны өвдөлт, урьдчилан сэргийлэлт” сэдвээр спортын анагаах ухааны чиглэлээр ажиллаж, суралцаж буй мэргэжилтнүүд, спортын дасгалжуулагч, тамирчдаас гадна спортын салбарт ажиллаж буй хүмүүст зориулан нээлттэй сургалт зохион байгуулсан байна.
Спортын анагаах ухаан, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2006 оноос хойш Монгол улсад хувь нэмрээ оруулж, 21 аймаг болон АУИС-ийн оюутан багш нарт мэргэжил, мэдлэгээсээ хуваалцан, манай жүдо бөх, хүндийг өргөлт, волейболын тамирчидтай үр бүтээлтэй хамтран ажиллаж буйг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” медалиар шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: МҮОХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!