Улсын драмын эрдмийн театрын урилгаар 2026 онд Монгол-Солонгосын хамтарсан Мюзикл уран бүтээл хийх төслийн бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын "Сансанмару" продакшны уран бүтээлчид буюу продюсер, уран сайхны удирдагч Ум Дон Юл, хөгжмийн зохиолч Ким Хе Сан, хөгжмийн найруулагч Рим Сеён, бүжиг дэглээч Хонг Юсон нартай хамтарсан 5 хоногийн "Мюзикл театрын сургалт" амжилттай болж өндөрлөлөө.
Хамтарсан сургалтын үеэр БНСУ-ын мюзикл салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын театрын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаас гадна Монгол-Солонгосын соёлын онцлог шингэсэн дуу, бүжгээс бүрдсэн бүтээлч сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Ирэх 2025 онд төслийн дараагийн үе шат эхлэх бөгөөд хамтарсан уран бүтээл туурвих бэлтгэл 2026 он хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!