Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 10 сард 25.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 23.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 22.3 их наяд төгрөгт хүрч, 32.2 хувиар тус тус нэмэгдэж, тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд орлогын албан татвар 2.4 их наяд төгрөг, НӨАТ 861 тэрбум төгрөг, НДШ-ийн орлого 673 тэрбум төгрөг, Гадаа үйл ажиллагааны орлого 286 тэрбум төгрөг, онцгой албан татвар 254 тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.
Төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 5.3 их наядаар өссөн. Уг өсөлтөд бараа үйлчилгээний зардал 3.3 их наяд төгрөгөөр өссөнөөс цалин хөлсний нэмэгдэл, урамшууллын зардал 2.4 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний бусад зардал 445 тэрбум төгрөг хөрөнгийн зардал 1.3 их наяд төгрөгөөр өссөнөөс барилга байгууламж 593 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 126 тэрбумаар өссөн нь нөлөөлсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!