Уншиж байна ...

ФОТО: Галд өртсөн уран зургуудыг AR технологиор сэргээн үзэх боломжтой үзэсгэлэн

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын уран зургийн галерей нь Монгол улсын орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр энэ онд “AR GALLERY-ҮНЭТ БҮТЭЭЛҮҮД” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. 

Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, Монголын улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох аж. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна Англи, Монгол болон дохионы хэлээр тайлбарладаг виртуал тайлбарлагчтай юм байна. 

Уг тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа юм байна. 

Зочид уг үзэсгэлэнгээр зочлохдоо http://onelink.to/3ehntm - холбоосоор “AR Mongolia” аппликэйшнийг татаж, Хосгүй үнэт бүтээлүүдийн дэргэдэх виртуал тайлбарлагч руу камерыг нь чиглүүлэн мэдээлэл авах, мөн галын гэмтэлтэй уран зургуудыг эх бүтээлээр нь сэргээн үзэх боломжтой аж.  

ТҮҮХ: 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртөж уг галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 1,000 орчим бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байжээ. 
 ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг