Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын Үндэсний Дотоод Аудитын Холбооноос зохион байгуулдаг Дотоод аудитын форумын “Оны Шилдэг”-ээр ХасБанк шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (IIA Mongolia chapter)-ны 8 дахь удаагийн Форум (Annual Conference) “Өөрчлөлтийг хүлээн авч, үнэ цэнийг нэмэгдүүлье” уриан дор 2024 оны 11 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн арга хэмжээний үеэр холбооноос анх удаа “Оны шилдэг”-үүдээ торуулсан бөгөөд ХасБанкны Дотоод аудитын нэгжийг онцгой амжилт гарган, мэргэжлийн өндөр түвшинд ажилласныг үнэлэн “ОНЫ ШИЛДЭГ ДОТООД АУДИТЫН НЭГЖ” -ээр шалгарууллаа.

зураг
 

ХасБанк Монгол Улсын дотоод аудитын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, салбартаа тэргүүлж ирсэн бөгөөд Олон улсын мэргэшсэн дотоод аудитор цолтой (CIA) мэргэжилтнийг Монголд хамгийн их бэлтгэсэн байгууллага гэдгээрээ бид бахархдаг.

Салбарын хөгжилд оруулсан ХасБанкны хувь нэмрээс дурдвал, 2014 онд эрсдэлд суурилсан аудитын аргачлалыг анхлан нэвтрүүлж, дата шинжилгээг дотоод аудитын үйл ажиллагаанд оновчтой ашиглаж эхэлсэн бол 2020 оноос үргэлжилсэн аудитын аргачлалд шилжих ажлыг шат дараатай хэрэгжүүлсний үр дүнд  үйл ажиллагааны чанар, үр ашиг дээшилж, шинэ тутам эрсдэлүүдийг цаг алдалгүй илрүүлж, богино хугацаанд арга хэмжээ авах боломж нээгдсэн.

***

Америкийн Нэгдсэн Улсад төвтэй Дотоод Аудиторын Институт (IIA Global) 1941 онд байгуулагдсан, 170 гаруй улсын 245,000 гаруй гишүүн байгууллагатай, олон улсын мэргэжлийн байгууллага юм.

Монголын Үндэсний Дотоод Аудитын Холбоо (IIA Mongolia chapter) нь IIA Глобалын Монгол дахь цор ганц салбар болж 2016 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр монголын дотоод аудиторууд олон улсын жишгээр хөгжиж үнэлүүлэх суурь тавигдсан.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.