2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Та 108 дугаарын талаар мэдэх үү?

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 3
iKon.MN

Дөрөвхөн настай охин зодуулж нас барсан хэрэг нийгмийг цочролд оруулж, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх нь ямар аюулд хүргэж болохыг бидэнд сануулаад байгаа билээ.

Иргэдийн хувьд айлын дотоод хэрэгт оролцохоос зайлсхийх болон цагдаад мэдэгдэхээс төвөгшөөсөн хандлагатай байдаг.

Тиймээс хүүхдийн тусламжийн утас 108-ын талаар Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяраас тодруулсан юм.

-108 дугаарын утас хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ, иргэд хэр их ханддаг вэ?

-108 дугаарын утсыг 2014 оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн. 24 цагаар тогтмол дуудлага хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг.

Одоогийн байдлаар нийт 93,000 орчим дуудлага хүлээн аваад байна. Эдгээр дуудлагын 42,000 орчим нь яг зорилтот хэрэглэгчдийн дуудлага байгаа. 

-Зорилтот хэрэглэгчид гэхээр хамгаалал хүссэн хүүхдүүд гэсэн үг үү?

-Тийм ээ. Нийт дуудлагын талаас илүү хувь нь ямар нэгэн лавлагаа, мэдээлэл авах, энэ дугаарын талаар судалсан болон бусад дуудлагууд байдаг. 

Хамгаалал хүссэн дуудлагуудаас 700 орчим дуудлагад хариу үйлчилгээ үзүүлэн, хүүхэд хамгааллын хамтарсан багууд ажиллаж байна.

Операторуудын хувьд үнэхээр хүүхдэд аюултай нөхцөл байдал үүссэн байгаа тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 утсанд холбож өгч, цагдаагийн албан хаагчид тухайн нөхцөл байдлыг таслан зогсоодог.

Ингээд хүүхэд хамгааллын багууд хүүхэд аюултай гэр бүлийн орчин, хүчирхийллийг хэрхэн таслан зогсоож болох тал дээр ажилладаг юм.

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь ямар бүрэлдэхүүнтэй вэ, хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгж болох хорооны нийгмийн ажилтан, цагдаа, эмч, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны засаг даргаас бүрддэг бөгөөд Засаг дарга ахалдаг.

Хороо бүрд байгаа эдгээр багууд хамгаалал шаардлагатай хүүхэд, түүний гэр бүлтэй уулзаж ярилцан, тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг судалж асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлдог.

Ингэхдээ яг юунаас үүдэн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөөд байгааг тодорхойлж, тухайн хүүхдийн сурч боловсрох, аюулгүй аж төрөх орчин нөхцөлийг хангах зэрэг ажлуудыг хийдэг. 

-108 дугаарт ямар насныхан илүү ханддаг вэ?

-Насны хувьд нарийн ангилсан тоо байхгүй л дээ. Ер нь бол хүүхдүүд их хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг.

Операторууд бүгдээрээ нийгмийн ажилтан , сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг.

Хагас жил гаруй ажиллаж байгаа операторууд маань холбогдсон хүмүүсийн дуу хоолойны өнгөөр ямар нөхцөл байдалд байгааг нь тодорхойлдог болоод байна.

Ингээд ярилцсаны үндсэн дээр цагдаагийн байгууллага руу холбох уу, сэтгэл зүйн зөвлөгөө гөх үү гэдгээ шийддэг.

Нэг жишээ дурдахад хэд хэдэн удаа оператортой холбогдож зөвлөгөө авч ярилцсан хүүхдээс авсан мэдээлэл дээр үндэслэн цагдаагийн байгууллагад хандаж тухайн хүүхэд гэмт хэргийн золиос болж байгааг тодорхойлж байсан.

Шууд цагдаагийн байгууллагад хандахаас эмээсэн хүүхдүүд, болон гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн хүн бүр 108 дугаарын утсанд хандаж болох юм.

Иргэддээ хүчирхийллийн хажуугаар дуугай өнгөрөхгүй байж, ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ  төлөө дуугарч байхыг уриалж байна.

 

x