2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
23:00
S31
-20°
00:00
S31
-19°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бизнесийн бүх түвшинд ХҮҮХДИЙН ЭРХИЙГ хүндэтгэдэг байх ёстой

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 12 сарын 4
iKon.MN

Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сантай хамтран Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” баримт бичгийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. 

/"Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" баримт бичгийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Глобал компакт, Хүүхдийг Ивээх Сангаас хамтран боловсруулсан бөгөөд 2012 оны гуравдугаар сард Лондон хотноо анх олон улсын хэмжээнд албан ёсоор танилцуулсан/

"Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" баримт бичиг нь компаниуд ажлын байр, бизнесийн үйл ажиллагаа, нийгэмд хүүхдийн эрхийг хүндэлж, дэмжих зорилгоор хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай зөвлөмжийг агуулсан анхны цогц зарчмууд юм”

Хүүхдийн эрхийн төлөөх компанийн нийгмийн хариуцлагын талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөлгч Роберто Бэнес “Хувийн хэвшлийн үүрэг роль, нийгэмд үзүүлэх нөлөө улам нэмэгдсээр байгаа энэ үед тэд хүүхдийн болон хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр эерэг үр нөлөө үзүүлэх боломж бүрэн нээгдэж байгаа юм.

Өнөөдөр компаниуд ганц нэг хандив өргөх нь хангалтгүй болжээ. Харин тэд өөрсдийн бизнесийн бүх шат, түвшинд хүүхдийн эрхийг хүндэтгэдэг бас дэмждэг байх ёстой” гэдгийг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. 

Уг арга хэмжээнд хувийн хэвшил, компанийн төлөөллүүд, иргэний нийгэм, Засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагуудыг оролцуулж байгаа юм.

Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа

-Манай хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдүүдэд тэтгэлэг олгох, тусламжийн гараа сунгах зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг бизнесийн зарчимдаа хүүхдийн эрхийг тусгаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно.  Үүнээс гадна олон хүрээг хамарч болно.

Жишээ нь оёдлын үйлдвэр, хүүхдэд зориулсан өөр бүтээгдэхүүний үйлдвэрүүд энэ бол хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа болох юм гэдгийг онцгой анхаарах.

Мөн хүнсний үйлдвэрүүд хэдийгээр хүн амд зориулсан бүтээгдэхүүн гаргаж байгаа ч хэрэглэгч нь хүүхдүүд байгаа шүү гэдэгт анхаарлаа хандуулах, хүүхдэд сайнаар нөлөөлөх боломжийг нь судлах гэх мэт үйл ажиллагаа явуулж болох юм.
 

БИЗНЕСИЙН БҮХ БАЙГУУЛЛАГУУД ЗААВАЛ БАРИМТЛАХ ЗАРЧМУУД

  • Хүүхдийн эрхийг дээдлэх үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийг дэмжихэд хүчин чармайлт гаргах,
     
  • Бизнесийн үйл ажиллагаа болон харилцаанд хүүхдийн хөдөлмөрийг устгахад хувь нэмрээ оруулах,
     
  • Залуу ажилчид, эцэг эх болон асран хамгаалагчдыг зохистой ажлын байраар хангах,
     
  • Бизнесийн бүхий л үйл ажиллагаа болон орчинд хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг хангах,
     
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, түүгээрээ дамжуулан хүүхдэд дэмжлэг үзүүлэх,
     
  • Хүүхдийн эрхийг дээдлэж дэмжсэн маркетинг, сурталчилгааг ашиглах,
     
  • Хүрээлэн буй орчин, газар эзэмших, ашиглахдаа хүүхдийн эрхийг дээдлэн дэмжих,
     
  • Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг дээдлэн дэмжих,
     
  • Гамшиг, онцгой байдалд өртсөн хүүхдийг хамгаалахад туслах,
     
  • Хүүхдийн эрхийг хамгаалж хэрэгжүүлэх орон нутаг болон засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих.
x