Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монгол цэрэг, цагдаа

ikon.mn
2015 оны 2 сарын 24
iKon.MN

Шинээр тусгаар тогтносон улсын хувьд улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор Богдын засгийн газар байнгын арми байгуулах зорилт тавьж, энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 1912 онд Нийслэл Хүрээний ойролцоох Хужирбуланд цэргийн сургууль нээжээ. Монголчуудыг цэргийн зохион байгуулалтад сургах, зэр зэвсэг эзэмшүүлэх талаар Хужирбулангийн цэргийн сургууль их үүрэг гүйцэтгэжээ.

1912 онд Хужирбулангийн монгол цэргийн пулемёт сумангийн орлогч дарга Д.Сүхбаатар зэрэг 4 хүнийг Богд Жавзандамба хутагт Гүн хэргэмээр хөхүүлэн шагнажээ. Хэргэм зэргээ илтгэх ёслолын хувцасгүй Сүхбаатарт монгол хэл бичиг, тоо бодлогын багш Цэен бэйс нь ноён хувцасаа өгч өмсүүлсэн гэдэг. Зураг дээр: Д.Сүхбаатар, Тогтох, Баяр, Бавуужав болон сургагч багш Давыдов, Толбухин, Лопатин, Шойв нар 1912 он
Хүрээн дэхь Оросын Консулын газрын харуулын цагдаа 1918 он
Арван тавны цагдаа. 1910-1911 онд Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр Нийслэл Хүрээг 15 хувааж, захын эргүүлийн цагдааг морьтой, дотор эргүүлийн цагдааг явган гэж ангилан тогтоожээ. Энэ цагаас эхлэн “арван тавны цагдаа” хэмээн олноороо нэрлэх болж, хожим “амгаланг сахиулах цагдаа” гэдэг байв.

ХУУЛЬ ЦААЗ

Угсаатан судлаач Лувсанчойдонгийн бичсэнээр бол Монголын уламжлалт ёсонд гэмт хэрэгтэн болох нь лавтай нотлогдсон ялтныг шийтгэхдээ: 1. Ташуур, 2. Шаахайн ул, 3. Бэрээ, 4. Модон дөнгө, 5. Гарын гав, 6. Үхрийн түүхий шир, 7. Гинж. 8. Чавчрага, 9. Нум сум, 10. Буу. Ийм 10 зүйлийн хэрэглэл ашиглана. Цаазлах ялтныг илд (сэлэм)-ээр цавчих, хөвчдөх (дүүжлэх), буудах ёсгүй. Ялтны толгойг гаргаж, бүх биеийг нь үхрийн нойтон ширэнд хулдан цуглаж оёод, нар тусах газар орхиход олон хоногийн дараа гэмт хэрэгтэн өлсөж, хатаж, цангаж, амь тавьдаг байжээ.

Ташуурдах
90 лангийн гинжит дөнгө
Цаазаар хороох
Шүүн таслах газар

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.