Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Хүрээний лам нар Хятадуудтай зодолдов

ikon.mn
2015 оны 2 сарын 16
iKon.MN

Уур хилэнгээ барьж ядсан монголчууд сүйх тэрэгнээсээ бууж холдсон түүнийг чанга дуугаар орилолдон, чулуугаар нүүлгэжээ. Сандоод сүйхэндээ бушуухан сууж, буцахаас өөр арга олдоогүй аж.

Хүрээний Манж амбан сайд Сандоо зодоонд өөрийн биеэр өртсөнийг хэлэх үү, эл хэрэгт холбогдох олон лам нарыг баривчилж, шоронд хорьж, гол буруутныг шаргуу хайжээ. Үүний үр дүнд тэрбээр хариуцлага үүрэх гол буруутныг Хутагтын дэргэд буй түүний туслах, шанзав мөн гэж үзсэн байна.

Харин Хутагт Сандоод хэргийн гол эзэн гэгдээд буй ламыг тавьж өгөөгүйгээр үл барам, өөрийн ордонд нуужээ.

 

Манж, Хятадын дарлалыг эсэргүүцэн зодоон хийхээр хэлэлцэж буй лам нар

ДАЛАЙ ЛАМ МОНГОЛД

XIII Далай лам Агваандовчинтүвдэнжамц Түвдээс гарч, Монголд 1904 оны арваннэгдүгээр сард ирээд, 1906 оны наймдугаар сарын 26 хүртэл байжээ. Тэрээр зам зуур Сайн ноён хан аймгийн Амарбуянт болон Ламын гэгээний хийдэд хэд хоног саатсаны дараа мөн оны 11 дүгээр сарын 14-нд Хүрээнд орж ирсэн байна. Тэрээр тавин түвд хүнийг дагуулжээ.

XIII Далай лам Агваандовчинтүвдэнжамц 1904-1906 онд Монголд саатан морилов.

МАНЖИЙН ШИНЭ ЗАСГИЙН БОДЛОГО

XX зууны эхээр Манж Чин улс Монголын талаар урьд нь баримталж ирсэн бодлогоо өөрчилж, хятад иргэдийг Монголд олноор нь суурьшуулж, тариалан эрхлүүлэх болж, бас хятад иргэд монгол эхнэр авахад хориггүй болгов. Манжийн эрх баригчид, тухайлбал Манжийн Сангийн яамнаас Хүрээнд буй амбангаараа дамжуулан Монгол аймгуудын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаардсан байв.

Хятад тариачин
Хятад тариачин

ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЛ МОНГОЛ ДАЯАР ӨРНӨВ

Монгол Улсын түүхнээ 1206 оны Эзэнт гүрэн, 1911 оны Богд хаант Монгол Улсын аль нь ч “Их Монгол Улс” -ын угсаа үндэс бүхий Улс, Төрт ёсны өрнөлийн үеийг харьцуулан үзэхүйц Монголын түүхэнд хүчтэй нөлөөлсөн цаг үе мөн гэж олон орны түүхчид үзэх болжээ. XX зууны эхэн үед Манж Чин улсын сүр хүч илт сульдаж, Монголчууд дугуйлан хөдөлгөөн, бослого хэлбэрээр тэмцэл өрнүүлж, тусгаар тогтнолоо олж, туурга тусдаа улс байгуулахын төлөө сэрсэн юм. Манжийн дарлалаас гарч, үндэснийхээ эрх чөлөөг эдлэх хэмээсэн эрмэлзэл Монгол орон даяар түгж тархсан байжээ.

Баруун гар талаас Гүн Б.Хайсан, Чин ван М.Ханддорж, бараа бологчийн хамт. 1911 он
Баргын Манлай ван Ж.Дамдинсүрэн бараа бологчдын хамт 
Улиастайн монгол цэргийн бослого XX зууны эх

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.