ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монгол хүний төрх

ikon.mn
2015 оны 2 сарын 1
iKon.MN

XIX зууны сүүлчээр Монгол хүний дүр төрхийг дараах байдлаар дүрслэн бичжээ. Өргөн хавтгай нүүртэй, тийм ч том бус жартгар нүдтэй, нармигар хамартай, өнцөглөг духтай, цүлхийсэн чихтэй, хар ширүүн үстэй, зарим нь сахалтай, наранд шарагдсан хүрэн хар арьстай, бадируун биетэй. Энэ бол Халх хүн бүрийн онцлог шинж ажээ.

Өвөр Монгол болон Монголын бусад нутагт харин ийм шинж чанар тийм ч тод хадгалагдсангүй. Гадны нөлөөнд автсан нь их болсон хэмээн нэрт эрдэмтэн М.Позднеев 1871 онд тодорхойлжээ.

Р.Эндрюсийн багийн хөсгийн даамал Цэрэн
Захчин самган зээ хүүтэйгээ 

Оюун санааны хувьд монголчууд маш авхаалжтай. Гэхдээ үүний зэрэгцээ заль, хүүхдийн гэнэн хуурамч зан гаргах нь бас бий. Тэд зөрүүдлэх нь их, долигонуур занд дургүй. Монголын хязгаар нутгийн хүмүүс нь зальжин. Энгийн монголчууд голдуу л эелдэг, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг зочломтгой. 

Монголчууд нүүдлийн зам тосож, цай хоолныхоо дээжийг барьдаг сайхан уламжлалтай
Зүүн Сэлбийн вангийн хорооны төмрийн дархан, урт гарт Гомбо
Усны гудамжны багачууд

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд өргөн, намхан түрийтэй, сур болон давирхайтай утсаар оёсон зузаан эсгий ултай, өсгийгүй арьсан гутал өмсөнө. Өвөл түрийнээсээ цухуйлган өмсдөг эсгий оймсыг угладаг. Эрчүүд, эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл адил бөгөөд энэ нь шовгор оройтой, дээшээ нугарсан хүрээтэй, гадна талдаа үнэг, чонын арьс эсвэл зузаан хилэн оруулгатай малгай юм.

Цахиур буутай анчид
Халх эмэгтэйчүүд 1921 он

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нэнжээнээ [203.91.115.39] 2023/12/26
Духны хэлбэрийг компьютерээр засчихаж болно. Энэ яахав арай л жижигхэн духтай болгочихож. Тэрнээс өргөн духтай байдаг нь үнэн. Орчин үед иймэрхүү жижиг духтай хүмүүс гадуур зөндөө л харагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.96] 2015/2/1
бүүр хямраад эцэж туйлдаад мөхөх дөхсөн байждээ :(
6 | 0 Хариулах
Зочин [182.160.37.110] 2015/2/1
Халх Монгол төрх байна. Ойрд Буриадууд арай цагаан царайтай. Якутууд байна. Манж нар бага зэрэг төстэй байсан юм шиг. Эвэнк Тунгус хүмүүстэй бас төстэй. Монгол төрхтөнгүүд Цагаан хэрэмээс Хойд туйл хүртлэх өргөн уудам нутагт тархан суурьшсан байдаг нь сонирхолтой. Гэхдээ улсын мэдэлд
7 | 0 Хариулах
Зочин [112.72.4.12] 2015/2/16
Өнцөглөг духтай гэсэн нь надад бас ийм шинж чанар байнаа.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.12] 2015/2/1
ХЯЗГААР НУТГИЙН ХҮМҮҮС ЗАЛЬТАЙ. ЯГ Л ЭЛБЭГДОРЖ ДОО ХЭХЭ. ОЮУНЫ ЧАДАЛ МУУТАЙ МӨРТӨӨ ЗАЛЬТАЙ
12 | 14 Хариулах
Зочин [182.160.34.139] 2015/2/2
хэхэ ам [хориотой үг] гэхиймүүдаа
0 | 0 Хариулах
Boldoo [182.160.32.251] 2015/2/1
Монгол хүн арай ч ийм царай муутай биш байхаа. Яагаад ийм хачин духгүй хүн зураад байна. Монгол хүний тархины багтаамж дэлхийн дунджаас том байдаг юм шүү дээ уул нь
2 | 8 Хариулах
Зочин [202.11.27.72] 2015/2/1
чи чинь харин өөрөө жоохон тэнэг духгүй хүн үү дээ, зурсан зураг байхгүй, дандаа фото шүү дээ бодит зураг
20 | 1 Хариулах
Зочин [122.201.31.186] 2015/2/1
Бодит байдал дээр ийм байсан гэдэгт би лав итгэж байна. Бид байтугай одоо ТВ-ээр хачин гоё харагдаад байгаа солонгосчууд чинь 1900-аад оны эхэн үед бас аймар зүс царайтай харагдаж байна лээ. Япон ч мөн адил маш ядуу байх үедээ бас л хүндхэн зураг харагдаж байсан, гэхдээ арай гайгүй. Ингээд бодохоор ийм замыг аль ч улс туулдаг мэт, гэхдээ л энэ Манжийн дарлалаас болж хэтэрхий ядарсан байж. Бидний гол алдаа нь Бага Хаадын үеээс хоорондоо эв түнжин муутай, хэт их алалцсанаа л болсон юм шиг.
25 | 0 Хариулах
Зочин [103.9.91.202] 2015/2/2
Бүх Монгол хүний тархины багтаамж дэлхийн дунджаас том байдаг байсан бол чи бид хоёр энд ингээд коммент бичээд сууж байхгүй байлаа гэж...
7 | 1 Хариулах
ME [182.160.34.139] 2015/2/2
Харин одоо дэвсцэн юм шиг хавтгай нүүртэй хужаа нар шиг харагддаг болоод багааг хархгүй бна уу энд харин жинхэнэ ориг монгол царай байна.
4 | 0 Хариулах