ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэн: Хүнсний нэмэлт нь сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулж байна

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ тэр дундаа тараг, сүү, сүүн бүтээгдэхүүний орц найрлагад ашиглах явдал нь ноцтой байдалд хүрээд байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй шим тэжээлтэй байдаг. Гэвч хадгалалтын хугацаа, өнгө, амтыг өөрчлөн гадны нэмэлт хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

Одоогийн байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Е 440, 331, 451, 1442 гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Энэ нь Монгол Улсын стандартаар сүү, сүүн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдаг. 

Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хадгалалтын хугацааг уртасгах, өнгө, үнэр, амт нэмж байгааг тогтоосон хэдий ч "Стандартын тохирлын гэрчилгээ"-г хуурамчаар гаргаж байгаа зэрэг олон асуудал байна. 

Сүү, сүүн бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт хэрэглэхээс гадна сав, баглаа боодлын хувьд чанарын шаардлага хангахгүй хуванцар ашиглаж байгаа нь хүний эрүүл мэндэд хортой ба сүүний шим тэжээлт чанарыг алдагдуулж байгаа хэрэг юм.

МССБ холбооны тэргүүн Б.Цэрэн:

 

 

Сүү, сүүн бүтээгдэхүүн байгалийн гаралтай учраас хадгалалтын хугацаа бага байдаг.

Үүнийг үйлдвэрлэгчид ундааны хэлбэрт оруулж ашигтай бичил биетийг устгаж, исэлдэлтийг зогсоож өнгө амт оруулан, хадгалалтын хугацааг уртасгаж, сав баглаа боодлыг зориулалтын бус хуванцраар хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.

Сүү, тараг, аарцанд хүнсний нэмэлт хийж мөн чанарыг нь алдуулж байгаа үйлдвэрлэгчид олон байна. Хүнс хөдөө аж ахуйн яам Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд өгөх тусгай гэрчилгээ өгөх ажлаа хоёр жил хийгээгүй. 

Сүү, сүүн бүтээгдэхүүн байгалийн гаралтай учраас хадгалалтын хугацаа бага байдаг. 

Сүү, сүүн бүтээгдэхүүнд хийгдэж байгаа хяналт, дүн шинжилгээ, зөвшөөрөл олгох гэрчилгээ зэрэг хууль хяналтын үйл ажиллагааг хийхгүй харсан хараагүй мэт “хоргүй” гэж дүгнэлт гаргадаг.

Энэ нь өнөөдөр хэрэглэгчдийг төөрөгдүүлж сүү, тараг, аарц зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг хааж байгаа хэрэг юм. 

Энэ асуудлыг шийдвэрлэж шат шатны байгууллага дуугарахгүй бол Монгол түмний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ түүнээс авах ашигтай шим тэжээлгүй химийн хортой бодис хэрэглэж эрүүл мэндээр хохирох хүртэл эрсдэлийг дагуулж байгаа юм гэлээ.