2019/03/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.37₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-7°
02:00
S31
-8°
03:00
S31
-9°
04:00
S31
-10°
05:00
S31
-11°
06:00
S31
-12°
07:00
S32
-12°
08:00
S32
-12°
09:00
S32
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Баасан: Ахмадууд жаргалгүй байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 19
iKon.MN

Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос өнөөдөр “Ахмадууд жаргалгүй байна” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ.

 

 

Тэдний зүгээс одоо улсын төсвийн мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Ахмадын холбооны үйл ажиллагааг эрс шүүмжилсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Төсвөөс санхүүждэг хэрнээ MAX нь бүх ахмадад хүрч ажиллах албагүй, тэтгэвэр бага авалгүй яах юм тэд чинь цэвэрлэгч, ажилчин байсан, өндөр тэтгэвэртэн чинь дарга байсан гэсэн хатуу байр суурьтай байдаг. Өнгөрсөн он жилүүдэд ахмадууд аз жаргалдаа бялхаж, ахмадуудад тулгамдсан асуудал гэж байхгүй, бүгд шийдвэрлэгдсэн байсан бол 2004 онд МАЧХ үүсч, есөн жил төсөв хөрөнгөгүй ажиллаж, элдэв нэр хоч авч, хууль шүүх болж, хоригдож тавигдаж, жагсаж цуглахгүй л байсан гэж МАЧХ-ноос мэдэгдлээ.

Мөн МАХ нь МАН-ы ахмадуудад л үйлчилдэг. Ахмадуудыг намаар нь ангилж талцуулж, ахмадад чиглэсэн сайн үйлсийн төлөөх ажиллагааг харлуулж, эсвэл өөрсдөө хийсэн болгож мэдээлэх зэргээр олон бусармаг үйлдэл хийж байгаа тул ийм байгууллагыг ахмадын эрх ашгийг төлөө зүтгэж яваа байгууллага гэж үзвэл эрүүл бус асуудал болно гэсэн юм. Тиймээс Ахмадуудын аз жаргалын төлөө, бодит үнэн эв нэгдлийн төлөө МАЧХ ямар саад бэрхшээлийг даван ажиллаж ирсэн цаашид ч даван туулах болно хэмээн мэдэгдлээ.


Энэхүү хуралд арав гаруй аймгийн МАЧХ-ны салбар зөвлөлийн тэргүүд ирсэн бөгөөд алслагдсан аймаг болох Увс аймгийн Хяргас сумын МАЧХ-ны салбар зөвлөлийн тэргүүн Ц.Цэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Алслагдсан аймагт суугаа ахмадуудын төлөөллийн хувьд өнөөдөр та бүхэнд тулгамдаж буй асуудал хэр их байна вэ?

-Манай суманд 160 гаруй ахмад бий. Энэ хүмүүст тулгамдаж буй асуудал их бий. Нэгдүгээрт, мэдээллээс ангид, хоёрдугаарт алслагдмал. МАЧХ-оос алслагдмал байгаа ахмадуудтайгаа очиж уулзахад унаа, шатахуун гэх мэт эдийн засгийн хүндрэл их байдаг. Гэхдээ бид уулзаад л явж байна. Ахмадуудынхаа судалгааг гаргасан.

-Монголын Ахмадын Холбоо, Монголын Ахмадын Чөлөөт холбооны санхүүжилт ямар байдаг вэ?

-Монголын Ахмадын Чөлөөт Холбоонд санхүүжилт байхгүй. Засгийн Газартай гэрээ хийсний дагуу тэргүүнүүд нь сард 40 мянган төгрөгний урамшуулал авдаг.

-Холбоогоор дамжуулан ахмадуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж хэр байдаг вэ?

-Ажлаа аваад удаагүй байгаа ч гэсэн холбоогоор дамжуулах ахмадуудын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

 

Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан

-Бид өнөөдөр Монголын ахмадуудыг жаргалгүй байна гэсэн хэвлэлийн бага хурал хийж байгаа. Жаргал гэдгийг ахмадуудын эдийн засгийн баталгаа нь хангагдсан, хууль хяналтаа мэддэг, ахмадын байгууллага ямар нэг ялгаваргүйгээр бүх ахмадуудад жигд хүрч ажилладаг байхыг хэлээд байгаа юм.

Монголын ахмадуудын тэтгэвэр маш бага байна, тэтгэврийн зээлийн хүү асар өндөр байна. Ахмадуудад өнөөдрийн нийгмийн сайн сайхан мэдээлэл огт хүрэхгүй байгаа. Ийм учраас бид МАЧХ гэдэг байгууллагыг байгуулсан.

Өнөөдөр ч ажилласаар байна. Гэтэл Монголын Ахмадын Холбоо гэдэг нэг намын байгууллага өнөөдөр нийт ахмадууддаа хүрч ажилладаг мэтээр худал ярьж татвар төлөгчдийн мөнгөөр олон жил зугаалсан. Үүнд хариуцлага тооцох цаг нь болсон. Тэд үнэхээр сайн ажилласан бол өнөөдөр ахмадууд аз жаргалтай байх ёстой.

-Монголын Ахмадын Холбоо хэр хэмжээний төсөв улсаас авдаг вэ?

-2010-2013 оны хоёрдугаар сарын хоорондох төсөв нь 788 сая төгрөг байгаа юм. Зөвхөн Дархан-Уул аймгийн МАХ-ны нэг жилийн төсөв гэхэд 148 сая. Дарханд долоон мянган ахмад бий. Тэнд Монголын Ахмадын Холбооны хоёр давхар оффис байдаг.

Гэтэл 3600 ахмадын гэрээр ороод судалгаа авахад ахмадын байгууллагын ажлыг огт мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс харахад л ахмадын байгууллагад нэг намын ноёрхол тогтсон бөгөөд бидний өгсөн татварын мөнгийг завшиж иржээ гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Тэтгэврийн зээлийн хүү өндөр байна гэлээ. Сард хэдэн хувь байдаг вэ. Мөн ахмадуудын тэтгэврийг хэрхэн нэмэх ёстой юм бол?

-Ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг зүгээр нэг хорь, гучин хувиар шийдэж болохгүй. Бүгд адилхан улсад хөдөлмөрлөсөн байхад тэтгэврийн хэмжээ 172 мянгаас нэг сая төгрөг хүртэл зөрүүтэй байгаа. Гэтэл энэ хүмүүс яг ижилхэн үнээр талхаа авч идэж байгаа.

Тэтгэврийн хэмжээ 172 мянгаас нэг сая төгрөг хүртэл зөрүүтэй байгаа​.

Тийм учраас бид тэтгэврийг бодитойгоор нэмж доод хэмжээг нь 350 мянга болгоё гэсэн санал дэвшүүлсэн. Хоёрдугаарт тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь, сарын 1.5 хувь байгаа. Энэ нь олон улсын тэтгэврийн зээлийн хүү дотроо хэт өндөр буюу эрсдэлтэй зээлийн ангилалд явж байна. Тийм учраас бид хүүгүй болгох, нас барсан хүний тэтгэврийн зээлийг тэглэх гэх мэт асуудлыг УИХ-д тавьсан.

 

x