Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

LG: Таны амьдралыг илүү ухаалаг болгоно

Б.Ану
2015 оны 1 сарын 6
IKON.MN
Зураг зураг

LG  “Амьдрал сайхан” гэх гүн ухааныг түгээн дэлгэрүүлдэг. 

Home entertainment, үүрэн телефон, гэр ахуйн бараа, агааржуулагч болон эрчим хүчний шийдэл зэрэг нийт таван төрөлд LG Electronics дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлээд байна. 

Ингээд дээрх бүтээгдэхүүнүүдийн онцлог, ялгааг танилцуулъя. 

Home Entertainment 

LG нь ухаалаг, загварлаг Home Entertainment бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, тэдгээрийн үзүүлэлт чанарыг байнга өсгөж байгаагаараа энэ салбарт гол тоглогч болж байна. 

2014 онд гэхэд телевизийн зах зээлд хосгүй дүрслэлийг агуулсан цоо шинэхэн загваруудыг танилцуулаад байна. 

Энэ нь Дэлхийн хамгийн том 21:9-ийн харьцаатай 77-инч ULTRA HD CURVED OLED TV мөн 21:9-ийн харьцаатай 105-инч CURVED ULTRA HD TV юм. 

 Эдгээр гайхалтай шинэ үеийн дэлгэцүүдээс гадна, LG нь өөрийн шинэхэн бүтээгдэхүүн CINEMA 3D TVs, болон шинэ webOS Smart TV платформ дэлгэцийг танилцуулж байна.

OLED TV-ийн хувьд цоо шинэ технологи учир LG тус төрлийн бүтээгдэхүүндээ илүү ач холбогдол өгч байна. 

"Organic Light-Emitting Diode" буюу OLED зурагт нь таны хэзээ ч харж байгаагүй өндөр чанар, дүрслэлийг үзүүлэх шинэ технологи юм. Тод, хурц, дүрсний нягтрал, өнгөний ялгарлыг дээд зэргээр харуулах OLED телевизийг бусад ямар ч зурагттай харьцуулах аргагүй гайхалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Хүнхэр хэлбэртэй энэхүү зурагт нь танд үзэж буй тухайн агуулга, орон зайд өөрөө очсон мэт төсөөллийн ертөнцийг бэлэглэх болно.

Mobile Communication

“Мобайл Дэлхийн Конгресс 2014”-оос “Оны хамгийн шилдэг Төхөөрөмж үйлдвэрлэгч”-ээр шалгарснаар LG нь мобайл үйлдвэрлэлийн салбарт манлайлагч гэдгээ батлан харуулсан ба G-ийн шинэ загваруудаар мобайл хэрэгслүүдийн цуглуулгыг тэлсээр байна.

G3 утасны тухайд онцгойлон танилцуулахад энэ нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг танилцуулсан ухаалаг утас юм. 

Тус гар утасны 538ppi нягтрал бүхий Quad HD дэлгэц нь ухаалаг утасны зах зээлд шинэ стандарт тогтоогоод байгаа билээ.

OIS+ технологитой  G3 ухаалаг гар утсыг төгөлдөржүүлсэн 13 MP камер нь харуй бүрий орчинд ч объектын хооронд автоматаар фокус тааруулах лазер тусгалтай юм.

 

Гол үзүүлэлтүүд нь:

  • Smart Keyboard (Ухаалаг Гар): Хөрвүүлэн таних технологи нь Таны бичгийн хэвийг шууд таних бөгөөд аль болох бага алдаатай хөрвүүлэн буулгана.
     
  • Smart Notice (Ухаалаг Сануулга): Таны өдөр тутам хийдэг үйлдүүд дээр Smart Notice танд өөрийн санал зөвлөмжүүдийг хүргэхэд бэлэн байна.

Smart Security: Төгөлдөржүүлсэн аюлгүйн нөхцөл:

  • Knock CodeTM: Дэлгэцэнд хүрэх төдий хөдөлгөөнөөр Та өөрийн утасны блокийг тайлах боломжтой.
     
  • Content Lock (Агуулга хамгаалалт):  Хувийн файлуудаа аюулгүй нөхцөлд хадгалж хамгаалах бөгөөд G3 ухаалаг гар утсаа хэн нэгэнтэй хамт хэрэглэх үед бусдын нүднээс нуух боломжтой.
     
  • Kill Switch: G3-ын хэрэглэгч нь гар утсаа хулгайд алдах, түүндээ хүрэн боломжгүй нөхцөлд алсын зайнаас ажиллагаагүй болгож унтраах боломжтой.

Home Appliances

LG орчин үеийн загварын чиг хандлагыг агуулсан хамгийн шинэлэг технологитой хэрэгслүүдийг санал болгодог. LG-ээс танилцуулсан Door-in-Door хөргөгч нь хоол хүнсийг удаан хугацааны турш шинээр нь хадгалж, эрчим хүчийг хэмнэхээс гадна ямар ч дуу чимээгүй бүтээгдэхүүн юм.

 

Хэрэглэгчид Door-in-Door буюу олон хаалгатай хөргөгч хэрэглэснээр хоол хүнсийг төрлөөр нь тус тусд нь хадгалах боломжтой. Хөргөгч нэг удаа онгойход л хүйтнээ 47 хувь хүртэл алддаг байна. Тиймээс ч Door-in-Door төрлийн хөргөгч бүтээгдэхүүн тус бүрийн хаалгыг тусд нь нээж хүнсийг удаан хугацааны туршид шинээр хадгалах нөхцлийг бүрдүүлж байна.

LG-н угаалгын машиныг дэлхийн хөгжингүй орнуудад хэдийнээ хүлээн зөвшөөрөөд буй. Ямар ч хүнгэнэсэн дуу чимээ гаргадаггүй шинэ технологи нь олны таашаалд нийцээд байгаа юм.

Зургаан үйлдэлтэй LG TurboWash Front-load Угаалгын машин нь гайхамшигтай угаалгын үр дүнг үзүүлдэг ба угаах цагийг багасган эрчим хүч хэмнэнэ.

 

TurboWash Front-load  нь угаах хувцасны багтаамжийг нэмснээр хэрэглэгч нэг удаагийн угаалтаар их хэмжээний хувцас угаах боломж бүрдэж байна. TurbaWash технологи нь дунджаар угаалгын машины нэг удаагийн ажиллах цагийг 20 минутаар хэмнэдэг гэсэн судалгаа гарчээ. 

LG’s Styler нь хувцасны үнэр, хуниасыг уураар арилгах хувцас цэвэрлэх иж бүрэн цоо шинэ технологи юм.

LG’s Styler хэдийгээр Монголд орж ирээгүй байгаа ч олон улсад тун эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. Та өөрийн гадуур хувцас, малгай, хүрмээ бага хугацаанд авсаархан төхөөрөмжинд хийн хэлбэр хийцийг нь алдагдуулахгүйгээр цэвэрлэн, ариутгах боломжтой болж байна. LG’s Styler дотроо өөрийн дуртай үнэртнээ хийн  цэвэрлэж буй хувцасандаа шингээх ч боломжтой юм. 

Харин LG’s Lightwave Oven with Charcoal Lighting Heater танд эрүүл амттай хоол хийх цоо шинэ арга замыг бий болгож байна.

 

The HOM-BOT SQUARE таны орчинг цэвэр цэмцгэр болгохоор бүтээгдсэн ба таны шалыг маш сайн үр дүнтэйгээр цэвэрлэж өгөх болно. KOMPRESSOR RoboSense вакум шал цэвэрлэгч нь хэрэглэгчийнхээ зааврын дагуу хөдөлгөөн хийдэг. The Cordless 2-in-1 Vacuum Cleaner нь харшил үүсгэгч нян бактерийг устган таныг харшил үүсгэгчээс аварна.

 
 

 LG тоос сорогчны тал дээр бас нэгэн хувьсгал хийгээд буй. Тоос сорогчныхоо үйлдлийг нь тохируулснаар эзний ямар ч оролцоогүйгээр таны гэрийг автоматаар бүрэн цэвэрлэж өгөх төхөөрөмжийг хэрэглэх боломжтой болсон юм. 

Танай гэрийн булан тохой бүрийг үлдээхгүй өөрөө цэвэрлэх ухаалаг тоос сорогч гайхалтай биш гэж үү. 

Үүнээс гадна та гэрээ цэвэрлэхдээ тоос сорогчоо чирэн уур бухимдалтай хогоо соруулдаг байсан бол одоо таны үйлдлийг хялбарчилж араас чинь дагадаг тоос сорогчийг хүртэл санал болгож байна. Та тоос сорогчоо чирж уураа барах огт шаардлагагүй бөгөөд яг л амьд мэт таны араас дагах тоос сорогч гэр цэвэрлэх ажлыг илүү хялбар болгож өгнө. 

Товчхондоо, LG-ийн гэр ахуйн хэрэгслүүд нь хүний амьдралыг илүү хялбар, ухаалаг, илүү сайхан болгохыг зорьсоор байна. 

 

 
 

 

Шинэ дэвшилтэт загварлаг бүтээгдэхүүнүүдийг LG-тэй хамт бүтээцгээе.

 

 


LG Electronics компани

LG Electronics Inc (KSE: 066570.KS) компани нь цахилгаан хэрэгсэл, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг хэрэглээний зах зээлийн шинэ ололтууд, технологийн дэлхийн тэргүүлэгч юм.

2011 оны байдлаар LG нь дэлхий даяар 117 салбартай, 2011 оны дэлхийн худалдааны нийт хэмжээ 49 тэрбум ам.доллар (54.26 их наяд. KRW) болжээ.

LG компани нь дөрвөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ: Home Entertainment, Mobile Communications, LG Home Appliance мөн Air Solution, Vehicle Components бөгөөд хавтгай дэлгэцтэй зурагт, гар утас, агааржуулагч, угаалгын машин, хөргөгчний үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч болно.

LG Electronics нь 2012 оны эрчим хүчний STAR ®-ийн түнш юм. LG Electronics компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.LG.com сайтаас авна уу.

LG Electronics Home Entertainment – ийн тухай

LG Electronics Home Entertainment компани нь өргөн хэрэглээний болон бизнесийн бүлэглэлүүдэд зориулсан хавтгай дэлгэцтэй зурагт, аудио, видео зах зээлийн дэлхийн тэргүүлэгч тоглогч юм. LG Electronics Home Entertainment – ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн дотор LCD болон плазмын зурагт, гэрийн кинотеатрууд, Blu-Ray тоглуулагчид, аудио, видео тоглуулагчид байдаг.

Тус компани нь өндөр технологийн олон талт, загварлаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, гэртээ цагийг зугаатай өнгөрүүлэх төхөөрөмжийг шинэ шатанд гаргаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.