Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: LG Шинжлэх ухааны танхим

Б.Ану
2014 оны 11 сарын 29
IKON.MN

LG корпорацийн Ихэр цамхагт олон нийтэд зориулсан Шинжлэх ухааны танхим ажиллах аж. 

Энэхүү  танхимд жилд 200 мянга орчим хүн зочилдог бөгөөд танин мэдэхүйн мэдээллийг маш сонирхолтой аргаар технологийн өндөр шийдлүүдийг ашиглан үзүүлжээ. 

LG корпорацийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн гадны зочид, төлөөлөгчид мөн Сөүлд ирсэн жуулчдад хамгийн түрүүнд санал болгодог энэхүү Шинжлэх ухааны танхимд хүүхэд багачуудыг багаас нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй сонирхолтой аргаар "уулзуулах" томоохон хөрөнгө оруулалт болжээ. 

Багачууд төдийгүй томчуудад ч сонирхолтой энэхүү танхим нийт есөн хэсгээс бүрдэх ба 40-50 жилийн дотор LG-ийн бүтээгдэхүүнүүд хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг мөн үзэх боломжтой. 

Байгаль орчинд ээлтэй цахилгаан машинаар уралдах, таны нүүрний хэлбэрийг тогтоон зурж өгөх ухаалаг робот, ирээдүйд төрөх таны хүүхдийн царайг тодорхойлж өгөх ухаалаг компьютер гээд технологийн олон гайхамшигт бүтээл байх аж.

LG корпорацийн товч түүхтэй ЭНД дарж танилцан уу.

Видео:

LG Шинжлэх ухааны танхимын эхний үзвэр Wonder cubes

Зургууд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10