Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Стресс бухимдалтай үедээ хүн хэтрүүлж иддэг

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Бид, "бие организм цаанаасаа шаардаж байна" гэдгээр гул барин хоол хүнсэндээ тавих хяналтаа алдаж өөх тос, амтлаг зүйлийг хэтрүүлж иддэг.

 Уг нь бид, бие организмынхоо бодитой хэрэгцээг өөрийн буруу дадал зуршлаас ялгаж салган ойлгох учиртай. Буруу дадал зуршилд орох зүйл:

Стресст бүү ор

Стресс, бухимдалтай үед хүн өөрөө ч мэдэлгүй хоол хүнсэндээ тавих хяналтаа алддаг нь нотлогджээ. 

Өөрийгөө сайтар ажиглаарай. "Өнөөдөр яачихсан өдөр вэ. Бүтэх юм гэж юу ч алга" гэсээр орж ирээд хөргөгчөө онголзуулан идэх юм хайдаг нь бидний хувьд гэм биш зан.

Яг ийм үед юуны өмнө бухимдлаа дарж, тайвшрахыг хичээх хэрэгтэй. Сэтгэл санаа тайван үед идсэн хоол хүнс шим тэжээлээ сайн өгдөг. Харин уурлаж бухимдсан үед шингэх нь муу байдаг тул хоол идэх гэж яарах хэрэггүй.

Сэтгэл санаа тайван үед идсэн хоол хүнс шим тэжээлээ сайн өгдөг. 

Илүүдэл жингээ хас

Өөртөө тусгай хоолны дэглэм зохиох, огцом хоолоо сойх зэрэг нь тустай мэт боловч эрүүл бус хүнс рүү тэмүүлэхэд хүргэдэг муу гэмтэй.

Ямар ч тооцоо судалгаагүй, бие организм үл тохирох ямар нэг хоолны дэглэм, жор мэдээж хортой.

Удамшил

Зарим судлаачдын үзэж буйгаар хоол хэтрүүлэн идэх зуршил нь удамшилтай холбоотой байдаг гэнэ.

Хэрэв танд бусдаас илүү их иддэг, бас ойр ойрхон идэх гэдэг дадал зуршил байвал мэргэжлийн эмчид хандаарай.

Зураг