Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд нарыг томилох асуудлыг мягмар гарагт хэлэлцэх боллоо

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

00:32 2014/12/06

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдад нэр дэвшигч С.Баярцогтыг УИХ-аар хэлэлцэж байгаад чуулганы хуралдааныг ирэх мягмар гарагт үргэлжлүүлэхээр боллоо.

23:34 2014/12/05

УИХ-ын Нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Хамгийн түрүүнд Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг хэлэлцэж гишүүдийн 58 нь дэмжиж У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдлоо. 

Санал хураалтад 59 гишүүн оролцсон бөгөөд Н.Батбаяр эсрэг санал өгсөн юм.

Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд "Архи уусан байна. Гэртээ харьж амар" гэсэн бол Н.Батбаяр Засгийн газрын асуудлыг шөнө дөлөөр хэлэлцэж байгаа нь буруу гэж шүүмжлэв.

22:53 2014/12/05

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Нэр нь тодорхой болоогүй байсан Эрүүл мэнд, спортын сайдад Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайдад Ц.Цолмон нарыг Шударга ёс эвслээс дэвшүүлээд байгаа юм.

Одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах гэж байна.

20:55 2014/12/05

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнээр шинээр томилуулах хүмүүсийн нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Өргөн барьсан нэрс:

  1. Шадар сайд У.Хүрэлсүх
     
  2. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
     
  3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
     
  4. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
     
  5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
     
  6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
     
  7. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
     
  8. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
     
  9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
     
  10. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү 
     
  11. Уул уурхайн сайд Р.Жигжид
     
  12. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг
     
  13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
     
  14. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
     
  15. Эрчим хүчний сайд Д.Зоригт
     
  16. Монгол Улсын сайд М.Энхсайхан

20:19 2014/12/05

АН, МАН-аас Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсээ тодруулаад байгаа бол Шударга ёс эвслээс М.Энхсайхан Монгол Улсын сайдад нэр дэвшихээр болсон байна. 

Харин Эрүүл мэнд, спортын сайд, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч тодорхой болоогүй байна. Энэ нь Шударга ёс эвсэлд оногдож байгаа суудал аж. ИЗНН-ын тухайд зарим салбарын дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудал авахаар болжээ. 

Дөнгөж сая дор нэр нь тодроод байгаа сайдад нэр дэвшигчид Ерөнхийлөгчтэй уулзсан байна. 

Одоо Шударга ёс эвсэл хоёр сайдын нэрээ тодруулчихвал Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өргөн барих юм. 

Шинэ Засгийн газрын бүтэц: 15 яам, 19 сайд

  1. Ерөнхий сайд -Ч.Сайханбилэг
     
  2. Шадар сайд -У.Хүрэлсүх
     
  3. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга - С.Баярцогт
     
  4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд - Д.Оюунхорол
     
  5. Гадаад хэргийн сайд - Л.Пүрэвсүрэн 
     
  6. Сангийн сайд - Ж.Эрдэнэбат 
     
  7. Хууль зүйн сайд - Д.Дорлигжав 
     
  8. Аж үйлдвэрийн сайд - Д.Эрдэнэбат 
     
  9. Батлан хамгаалахын сайд - 
     
  10. Барилга, хот байгуулалтын сайд - Д.Цогтбаатар
     
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд - Л.Гантөмөр
     
  12. Зам, тээврийн сайд - Н.Төмөрхүү 
     
  13. Уул уурхайн сайд - Р.Жигжид
     
  14. Хөдөлмөрийн сайд - С.Чинзориг 
     
  15. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд - С.Эрдэнэ
     
  16. Хүнс, хөдөө аж ахуйн сайд - Р.Бурмаа
     
  17. Эрчим хүчний сайд - Д.Зоригт 
     
  18. Эрүүл мэнд, спортын сайд - 
     
  19. Монгол Улсын сайд - М.Энхсайхан