17:54 2014/12/05
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус намаас нэр дэвшиж буй сайд нарын нэрсийг тодруулжээ.
Үүнд:
16:42 2014/12/05
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэхийг гишүүд 100 хувь дэмжжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан одоо эхлэх гэж байна. Хуралдаанаар дээрх сайдуудын нэрийг хэлэлцэх юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
09:25 2014/12/05
Сайд нарыг томилуулах саналаа ажлын цаг дуусахаас өмнө өргөн мэдүүлэхийг санууллаа
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж Засгийн Газрын бүтцийн тухай, Засгийн Газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Хууль батлагдсанаар шинэ Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 19 гишүүнтэйгээр ажиллахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Засгийн Газрын гишүүнээр ажиллах хүмүүсийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжтой болсныг дуулгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө саналаа өргөн мэдүүлэхийг санууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
17:29 2014/12/04
Засгийн Газрын бүтцийн асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Хуулийн төслийг гишүүдийн 71.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир ТББХ-нд шилжүүллээ.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
13:18 2014/12/04
Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 80 хувийн саналаар дэмжлээ
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг 80 хувийн саналаар дэмжлээ.
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанд 19 гишүүн ирэх ёстойгоос 15 гишүүн ирсэн байна.
Гишүүд бүтцийн асуудлаар юу хэлэв /ХОЛБООС ДЭЭР ДАРЖ УНШААРАЙ/
11:52 2014/12/04
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурал эхэллээ
Хуваарь ёсоор өнөөдөр 09.00 цагт эхлэх байсан Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.
Гэвч Байнгын хорооны хурал дөнгөж сая эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулж байна.
Тэрбээр,
- Шинэ Засгийн Газрын бүтцээр 464 орон тоо хэмнэгдэх бөгөөд 13 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо байна.
- Монгол Улсын Сайд гэсэн орон тоог шинээр буй болгож томоохон хөтөлбөр төслүүдийг хариуцуулах нь зөв гэж үзсэн хэмээн тайлбарлалаа.
10:58 2014/12/04
Ц.Нямдорж: Бодвол дахиад яриа үүссэн юм байлгүй. Яагаад хойшилсныг ерөөсөө ойлгосонгүй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хуулийг өргөн барьсантай холбогдуулж өнөөдөр Төрийн ордоны Б танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах байсан ч хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж шийдвэрлэсний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Нэгэнт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаагүй учраас чуулган бусад асуудлаа хэлэлцэхээр болж байна.
УИХ гишүүн Р.Бурмаа ирц бүрдээгүйн улмаас Байнгын хорооны хуралдаан хойшилж байна гэсэн тайлбарыг өгсөн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах хариуг өглөө.
-Ямар шалтгаанаар Байнгын хорооны хуралдаан хойшлов. Хоёр нам зөвшилцөж ойлголцсон
- Бодвол дахиад яриа үүссэн юм байлгүй. Яагаад хойшилсныг ерөөсөө ойлгосонгүй. Би энэ хорооны гишүүн биш. Байдлыг сонирхож орж ирсэн юм.
-Засгийн Газрын бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ оруулж ирж байгаа хувилбар надад огт таалагдахгүй байгаа. Би Н.Алтанхуягын оруулж ирсэн багасгасан бүтэцтэй байх хувилбар дээр хатуу байр суурьтай байгаа. Тэгсэн яам, сайдуудын тоог нэмээд, ямар ч ойлгомжгүй Монгол Улсын сайд гэдэг хөгийн юм оруулж ирсэн харагдаж байна.
Төрийн ажлыг ингэж дампууруулж болохгүй. Дахиад нам, бүлэглэлүүдийн шахалт орж ирж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ийм дарамтанд орж болохгүй. Чадахгүй бол больчих хэрэгтэй.
09:40 2014/12/04
УИХ-ын чуулганаар Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаан эхлэх гэж байна. Байнгын Хороогоор Засгийн Газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.
Засгийн Газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн барилаа /Холбоос дээр дарж хуулийн төслийн тухай мэдээллийг унших боломжтой/
Үүний дараагаар УИХ-ын чуулганы хуралдаан эхэлнэ. Чуулганы хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал:
10:58 2014/12/04
Ц.Нямдорж: Бодвол дахиад яриа үүссэн юм байлгүй. Яагаад хойшилсныг ерөөсөө ойлгосонгүй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хуулийг өргөн барьсантай холбогдуулж өнөөдөр Төрийн ордоны Б танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах байсан ч хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж шийдвэрлэсний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Нэгэнт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаагүй учраас чуулган бусад асуудлаа хэлэлцэхээр болж байна.
УИХ гишүүн Р.Бурмаа ирц бүрдээгүйн улмаас Байнгын хорооны хуралдаан хойшилж байна гэсэн тайлбарыг өгсөн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах хариуг өглөө.
-Ямар шалтгаанаар Байнгын хорооны хуралдаан хойшлов. Хоёр нам зөвшилцөж ойлголцсон
- Бодвол дахиад яриа үүссэн юм байлгүй. Яагаад хойшилсныг ерөөсөө ойлгосонгүй. Би энэ хорооны гишүүн биш. Байдлыг сонирхож орж ирсэн юм.
-Засгийн Газрын бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ оруулж ирж байгаа хувилбар надад огт таалагдахгүй байгаа. Би Н.Алтанхуягын оруулж ирсэн багасгасан бүтэцтэй байх хувилбар дээр хатуу байр суурьтай байгаа. Тэгсэн яам, сайдуудын тоог нэмээд, ямар ч ойлгомжгүй Монгол Улсын сайд гэдэг хөгийн юм оруулж ирсэн харагдаж байна.
Төрийн ажлыг ингэж дампууруулж болохгүй. Дахиад нам, бүлэглэлүүдийн шахалт орж ирж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ийм дарамтанд орж болохгүй. Чадахгүй бол больчих хэрэгтэй.
11:52 2014/12/04
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурал эхэллээ
Хуваарь ёсоор өнөөдөр 09.00 цагт эхлэх байсан Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.
Гэвч Байнгын хорооны хурал дөнгөж сая эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулж байна.
Тэрбээр,
- Шинэ Засгийн Газрын бүтцээр 464 орон тоо хэмнэгдэх бөгөөд 13 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо байна.
- Монгол Улсын Сайд гэсэн орон тоог шинээр буй болгож томоохон хөтөлбөр төслүүдийг хариуцуулах нь зөв гэж үзсэн хэмээн тайлбарлалаа.
13:18 2014/12/04
Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 80 хувийн саналаар дэмжлээ
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг 80 хувийн саналаар дэмжлээ.
Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанд 19 гишүүн ирэх ёстойгоос 15 гишүүн ирсэн байна.
Гишүүд бүтцийн асуудлаар юу хэлэв /ХОЛБООС ДЭЭР ДАРЖ УНШААРАЙ/
17:29 2014/12/04
Засгийн Газрын бүтцийн асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Хуулийн төслийг гишүүдийн 71.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир ТББХ-нд шилжүүллээ.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
09:25 2014/12/05
Сайд нарыг томилуулах саналаа ажлын цаг дуусахаас өмнө өргөн мэдүүлэхийг санууллаа
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж Засгийн Газрын бүтцийн тухай, Засгийн Газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Хууль батлагдсанаар шинэ Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 19 гишүүнтэйгээр ажиллахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Засгийн Газрын гишүүнээр ажиллах хүмүүсийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжтой болсныг дуулгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө саналаа өргөн мэдүүлэхийг санууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
16:42 2014/12/05
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр дараах хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэхийг гишүүд 100 хувь дэмжжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан одоо эхлэх гэж байна. Хуралдаанаар дээрх сайдуудын нэрийг хэлэлцэх юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
17:54 2014/12/05
АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус намаас нэр дэвшиж буй сайд нарын нэрсийг тодруулжээ.
Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!