Эрч хүчийн ундаа нь калори ихтэй тул илүүдэл жинтэй хүмүүст тохиромжтой биш. Эрч хүчийн ундааг зарим оронд хориглодог. Энэ нь кофеин ихээр агуулдагтай холбоотой нэг ёсны сэргээш гэсэн үг.
Эрч хүчийн ундаа нь дотроо олон янз. Кофеин агуулсан нь бие махбодийг хурдан сэргээж, эрч хүчтэй болгож нойрноос сэргээдэг.
Эрч хүчийн төрлийн ундааг жирэмсэн эх, ахмад настан, хүүхэд, өсвөр настнууд хэрэглэж болохгүй.
Ийм ундааг удаан хугацаагаар унтахгүй, идэвхитэй байх хүмүүс хэрэглэх ёстой гэнэ.
Харин зарим ундаанд кофеины найрлага огт байхгүй зөвхөн амин дэм, нүүрс ус агуулсан байдаг. Олон төрлийн амин дэм, глюкоз агуулсан эрч хүчийн ундаа ч бий.
Глюкоз агуулсан эрч хүчийн ундаа бие махбодид ашигтайгаар нөлөөлдөг байна. Глюкоз нь хүний цус болон булчингуудад хурдан шингэж энерги түгээж, глюкозоос шаардлагатай эрч хүчээ хүлээн авдаг.
Эрч хүчийн ундааны нөлөөлөл хүний биед 3-4 цаг үргэлжилнэ. Эрч хүчийн ундааг хүссэнээрээ хэрэглэж болохгүй. Шаардлагатай үед хоногт 1-2 лаазаас илүүг хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээ ихэсгэх аюултай.
Ийм ундааг зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Энэ ундааг алкоголийн төрлийн ундаатай хольж хэрэглэж болохгүй. Гүн согтуурлын байдалд орох аюултай.
Энэ төрлийн ундааг жирэмсэн эх, ахмад настан, хүүхэд, өсвөр настнууд хэрэглэж болохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|