Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

ikon.mn
2014 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Сүнжин гранд” зочид буудлын 2 давхрын хурлын танхимд

09.00 цагт: “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт сургалт эхэлнэ.

БШУЯ-ны 401 тоотод

11.00 цагт: БШУны сайд Л.Гантөмөр түүхэндээ анх удаа ЕБСийн сургалтанд ашиглаж эхлэх гэж байгаа видео, онлайн хичээлүүдийг танилцуулна.

Үндэсний түүхийн музейд

11.00 цагт: "Монгол марк бол Монголын нэрийн хуудас" үзэсгэлэн нээгдэнэ.

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд

11.00 цагт: ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.

Чингисийн талбайд

12.00 цагт: "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн төвд

12.45 цагт: Заамар сумын Хайлааст III багийн Засаг дарга болон нутгийн иргэдийн төлөөлөл тус багийн иргэн С.Мягмарсүрэн элэг шилжүүлэн суулгуулах хагалгаанд орох болсон талаар мэдээлнэ. Тэд нутгийн зон олон, тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад уриалга гаргах юм.