• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйчид ХУВЦАСЛАЛТЫН ТАЛААР зөвлөж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
  • Хувцасны өнгө бүр таны тухай өөр өөр мэдээлэл бусдад өгнө.
    • Улаан бол эрч хүч, тэмүүлэл мэдрүүлнэ. Үзэгчдийг сэргээхийн тулд улааныг сонго.
    • Хар өнгө буурь суурьтай байдлыг мэдрүүлнэ. Хар хувцастай байхад үгүй гэсэн хариу сонсохгүй л болов уу.
    • Цагаан өнгө чин шударга, гэм буруугүй мэт харагдуулна. Тиймээс ч шүүгдэгчид шүүх хурал дээр ийм өнгө сонгодог.
    • Хөх өнгө итгэлтэй харагдуулдаг. Гүн бараан болох тусмаа нөлөөг улам нэмэгдүүлнэ.
    • Саарал бол төв байр суурь илэрхийлдэг. Бизнесийнхний гол сонголт.
    • Улбар болон шар өнгө сонгоод дэмий. Хэдийгээр тэд түрүүлж хүний анхаарлыг татдаг ч мөн түрүүлж залхаадаг.
  • Онцлоход улаан өнгө нь эсрэг хүйстэнд татагдах үйлчлэл үзүүлдэг. Улаан хувцастай эрэгтэйд эмэгтэйчүүд татагддаг бол тийм хувцастай эмэгтэйд эрчүүд бас татагддаг. Замын машин барихад энэ өнгө илүү нөлөө үзүүлдэг.
  • Залуу хэв маягаар хувцаслах нь таныг эрүүл харагдуулна. Нүдний шил ухаалаг харагдуулах ч дур татам байдлыг бууруулдаг.
  • Брэнд хувцас сонговол таны байр суурийг тодорхойлж, хүмүүс таньтай илүү аятайхан харьцахад хүргэнэ.
  • Бараан хувцас сэтгэл санаа тогтворгүй байгаа мэт, албаны хувцас илүү итгэл даах хүн мэт, замбараагүй хувцас шинэ зүйлд нээлттэй хүн мэт, хэт үнэтэй чамин хувцас нь эмэгтэйчүүдийг өөрийгөө хэт дөвийлгөх үзэлтэй мэт харагдуулдаг.
  • Та цагаан халат өмссөн эмчид илүү итгэдэг. Танд таалагдахуйц хувцасласан дуучны дуу танд таашаагдана. Энэ мэтээр таны өмссөн хувцас үйлдэлд тань нөлөөө үзүүлдэг. Жишээ нь лабораторид цагаан халат өмссөн хүн илүү анхаарал болгоомжтой ажилладаг гэнэ.

Тиймээс та төлөвлөсөн зүйлээ дээд зэргээр хийхийн тулд хувцсаа ч зөв сонгох хэрэгтэй.

 

Эх сурвалж: Time.Com

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.141.198] 2014/11/30
яалтачгүй л өнгөцхөн л ойлголт өгч байна. үсний өнгө арьсны өнгө нүдний өнгө зэргийг анхаарах нь эн тэргүүний асуудал. баахан мэдээ оруулахаар үнэхээр л буурь суурьтай цөөхөн үнэн мэдээлэл оруулах л хэрэгтэй ш д ээ тооноос чанарыг эрхэмлэмээр юм даа
4 | 5 Хариулах
Зочин [202.131.115.96] 2014/11/30
Time.com - medeeg orchuulj xurgehees oor yahav dee. XAXA, usnii ongo arisnii ogno oruulaad bichvel NOM bolii shdee.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.21.75] 2014/11/30
үүнээс илүү дэлгэрэнгүйг мэдээллийн хэрэгсэл хийдэггүй. мэргэжилтнүүдийн хүрээнд яригддаг юм шдээ. энэ бол масс мэдээллийн хэрэгсэл
4 | 0 Хариулах
Зочин [137.165.171.207] 2014/11/30
Ta nar suuliin uyed Amerikiin hen ch unshdaggui site-uudiin "sudalgaa" gesen hudlaa zuiliig orchuulj taviad baina shuu dee. Hen yag "Нүдний шил ухаалаг харагдуулах ч дур татам байдлыг бууруулдаг" gedgiig yamar sudalgaagaar batalsiin? Bas ungunuudiin ilerhiilel gedeg chin bugd l taachihaar, esvel humuusiin dund ulig bolson zuil baigaa biz dee? Ingesnes 'economist.com' yumu 'nytimes.com'-in business, ediin zasag, bas bus goyo medeelluudiig ishe orulj baival iluu sonirholtoi baih bolov uu
4 | 4 Хариулах
Зочин [122.201.21.75] 2014/11/30
За аль алинаас нь л оруулдаг шдээ. сонирхдоггүй сэдвээ алгасахгүй юу. Бүгдэд таалагдах юм гэж байхгүй биз
4 | 0 Хариулах
Зочин [202.131.167.101] 2014/11/30
наадхаа тэр time.com доо хэл гш
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.120] 2014/11/30
Шил зүүдэг хүн халдаж боломгүй серёз сээгси бус л харагддийшд, юунд тэгтлээ эмзэглээ вэ, тиймдээ цараЙ төрхөө албархаг болгохын тулд шил зүүхийг зөвлөшдөгшд
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.205] 2014/11/30
Time.com iig hun unsgdaggu yu te haha
3 | 1 Хариулах
Зочин [150.129.140.60] 2014/11/30
лам нар улаан дээлтэй зарим нь улаан шар дээлтэй.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2014/11/30
Яагаад тийм өнгө сонгосын болоо
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.75] 2014/11/30
сээгсий харагдах гэж
3 | 0 Хариулах
Зочин [150.129.140.233] 2014/11/30
Худлаа. Шуугчид хар хувцастай байдаг биздээ
1 | 7 Хариулах
Зочин [122.201.21.75] 2014/11/30
шүүгдэгчид гээд бгаам бишүү
10 | 0 Хариулах