Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрдөө үнэлэгдээгүй Ц.Хосбаяр

Ж.Цэцэгмаа
2014 оны 11 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг
“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр

Тэр "Алдар"-аар овоглож, тив дэлхийд өрсөлдсөн. Түүгээр ч, зогсохгүй "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн тамирчид дэлхийд "босоо" байх эхлэлийг тавьсан, түүхийн гэрч. Нөгөөтэйгүүр "Алдар" спорт хорооны тамирчин, дасгалжуулагч Ц. Хосбаяр гэхээр алдраа үнэлүүлж чадаагүй эрхэм дээ гэсэн бодол хэн хүний толгойд бууна.

Чөлөөт бөхийн төлөө 30 жилийн амьдралаа зориулсаар яваа түүний хөдөлмөр яагаад үнэгүйдэнэ вэ. Нэг гэр бүлийн гурван хүү Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр Цогтбаяр нар 1992 оны Барселоны олимпийн наадамд өрсөлдөж, Монголд байтугай дэлхийд ховорхон гайхамшгийг бүтээснээс хойш дэлхий тэнхлэгээ 22 удаа эргэжээ. Ц. Хосбаяр өнөөдөр дасгалжуулагчийн албанд шилжсэн ч, монголын чөлөөт бөхийн спортод манлайлагч хэвээр л явна.

Ховор амжилтын эзэн, онцгой тохиолдлуудын эзэн Ц.Хосбаяр дасгалжуулагчийн тухай цөөн боловч түүхэн хуудсыг эргүүлээд үзье. Өнөөдөр түүний хөдөлмөр үнэгүйдэж, урсгасан хөлс, их хөдөлмөр нь золиослогдсоор яваа учир зарим нэг нь санаа, сэдэл аваасай гэсэндээ энүүхнийг тэрлэж сууна.

1984 он. Өдгөөгийн "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр цэргийн албанд татагдаж байв. Бөхөд хөтөлсөн анхны багш нь 1960 -аад оны Монгол Улсын шигшээ багийн хөнгөн жингийн бөхчүүдийн нэг , олон улсын хэмжээний мастер н.Сүрэнжав байжээ.

Тэр буянтай хүний дэмжлэгээр "Найрамдал" клубт чөлөөт бөхтэй насны амьдралаа холбосон тухайгаа дурсах Спортод хөл тавьсан хүүд нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн үе ихэд дурсгалтай байжээ. Ингэж явсаар дараа оноос нь "Алдар" спорт хорооны тамирчин болж О.Оюунболд, А.Баатархүү, Н.Алтаншагай, Н.Баярсайхан, О.Энхтайван, нарын бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа хамтдаа хийж амжилт гаргаж эхэлжээ.

Тэр томоохон амжилтын нэг нь 1988 оны олимпийн жилд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээн байж. Тус тэмцээнд тэр түрүүлсэн ч, дээд жингийн шилдэг бөх Олон улсын хэмжээний мастер Б.Сүхбаатарыг олимпод явуулсан бол дараагийнх нь буюу 1992 оны олимпийн наадамд нэгэн гэр бүлээс хоёр дүүгийнхээ хамтаар өрсөлдөж явсан гавьяатай.

Барселоны олимпод Испанийн М.Санчес,Нигерийн А.Аденкула нарыг цэвэр ялж БНСУ-ын Ким Жүн Шинд оноогоор ялагдаж наймдугаар байр эзэлж байсан бол хоёр дүү нь болох Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр нар дараа нь хоёр ч олимпийн наадамд өрсөлдөж үзжээ.  Дүү Ц.Цогтбаяр нь 1993 оны Торонтогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндэт шагналын эзэн болсон. Тэрээр өнөөдөр ч амжилтаа үргэлжлүүлж, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг гялалзтал хашиж, дэлхий дахинд Монголын хүчтэнүүдийг таниулсаар л яваа.

Ц. Хосбаяр тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжихдээ мөн л "Алдар" спорт хороогоор овоглосон. Тамирчин, дасгалжуулагч. Тэрээр бүхэл бүтэн 20 жилийг хөлс даасан зааланд өнгөрүүлж, тив, дэлхийн аварга хүүхүүдийнхээ амжилт, ялалт, ялагдлыг хамтдаа үзэж, уилахдаа уйлж, дуулахдаа дуулж яваа эр хүн. Ингэхдээ тэр шантарч няцсан удаагүй.

Өглөө бүр инээмсэглэн ажилдаа ирж, өдрийн гурван ээлжээр ирээдүйн аваргуудыг бэлдсээр л явна. Шавь нарынх нь амжилт ч, гарын 10 хуруунд багтдаг байсан цаг үе өнгөрч. Олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нь 2009 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж, шавийнхаа баярын нулимстай "Баярлалаа багшаа" гэсэн харцаар дасгалжуулагчийн хөдөлмөрөө мялаалгасан гэдэг юм.

Түүний үргэлжлэл амжилтууд үргэлжилж, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид олширч, тоолоод суухад "төвөгтэй" болсон гэдэг.

Мөн уналтад орсон чөлөөтийн эрэгтэй тамирчдын түүхэн амжилтыг түүний шавь Монгол Улсын гавьяат тамирчин Г. Мандахнаран үргэлжлүүлсэн. Угтаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2007 онд тасарсан медалийг түүний шавь Г. Мандахнаран 2013 оны Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр өөрийн, Монголын, Алдарынх болгосон. Үнэ цэнэтэй хүрэл медалийн эзний сэтгэлийн үг нь "Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын багшийн минь хөдөлмөр Будапештийн ДАШТ-д үнэлэгдлээ" гэсэн байдаг.

Тэр дэлхийн шилдгүүдийг жил бүр "төрүүлсээр" л байна. 2014 он. Тэр хэр сайн дасгалжуулагч вэ гэдгээ дэлхийд баталчихлаа. Түүний гарынх нь шавь С.Цэрэнчимэд дэлхийн хүчтэнүүдийг өвдөг сөхрүүлсээр алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол төрийн дууллыг эгшиглүүлсэн. Бид харин түүний хөдөлмөрийг үнэлж амжаагүй л байгаа. Дахиад л Ганзоригийн Мандахнаран. Тэр дэлхийн бөх болохоо батлаж, дахин хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан. Тэгэхэд Ц.Хосбаяр дасгалжуулагч "Мандахаа авах нь гарцаагүй.

 "Алдар" -ын дасгалжуулагч Ц.Хосбаярын үнэгүйдсэн хөдөлмөр "Алдар" хэзээ үнэлэгдэх вэ...

Би ч итгэлтэй байсан" хэмээн "додигор" суусан. Яагаад гэхээр тэр дэлхийн тамирчдыг бэлтгэж чадсан хойно. Харин 19 -хөн настай жаахан Чимдээгээ /С. Цэрэнчимэд / олимп, дэлхийн аваргуудыг өвдөг шороодуулж насанд хүрэгчдийн дэлхийн аварга хэмээн цоллуулахад яасан их баярласан бол. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, инээмсэглэн зогсох охин медаль хүртсэн дариудаа "Багшдаа баярлалаа" хэмээн ярьж байсан. Хөлс, хүч, амжилтаар гавьяагаа үнэлүүлэх нь Ц.Хосбаяр дасгалжуулагчид хамгийн том шагнал гэсэн.

Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчин, залуучууд, Азийн наадам, Ази тивийн аварга  шалгаруулах тэмцээний медальт 30 гаруй тамирчин Ц.Хосбаяр дасгалжуулагчаар овоглож явна. Мөн Монгол Улсын гарьд, начин цолтонууд ч шил шилээ даран төрсөөр л. "Алдар"-аар овоглосон Ц. Хосбаяр дасгалжуулагч одоо бол 2016 оны олимийн наадмыг л харж, төвлөрч яваа. 

Шагнал үнэхээр эзнээ олдог бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хэзээ Ц.Хосбаяр дасгалжуулагчийн энгэрийг мялаах өдөр холгүй л байх учиртай. Түүнд биеийн тамир спортын тэргүүний ажилтан тэмдэг гурав бий. 20 хол гарсан жилийн ялалт, ялагдлын замд тив дэлхийн аварга цолтонг төрүүлж, Монголын чөлөөт бөхийн нэрийг дэлхийд өргөснийх нь төлөө өгсөн хамгийн дээд шагнал нь юм гэсэн. 

Энд л гэж хэлэхэд тэртээх он жилүүдэд Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, нэрт дасгалжуулагч Д.Оюунболд, "Тулгат" бөхийн клубын дасгалжуулагч агсан Н.Ганбаатар нарын шилдэг дасгалжуулагчдад Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээчихсэн бол яасан их урам зориг орох байсан бол. Түүх дахин битгий давтагдаасай. "Алдар" -ын дасгалжуулагч Ц.Хосбаярын үнэгүйдсэн хөдөлмөр "Алдар" хэзээ үнэлэгдэх вэ...

Зураг