Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

1000 гаруй хүн хил нэвтэрчээ

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Хойд хөрш манай улс хоёрын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай иргэд өнгөрсөн баасан гарагаас эхлэн 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсон.

Хэрэв 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ангиллын виз авах аж.

Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13.00 цагийн байдлаар Монгол Улсын 687 иргэн, ОХУ-ын 380 гаруй иргэн Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн байна.

Зураг