Шинэ монгол ногоон сонгино гадуур худалдаанд гарсан байна билээ. Нэг багц нь 1200-1500 төгрөг байгаа юм.
Гэхдээ худалдаанаас аваад нэг дор бүгдийг идэж бардаггүй болохоор заримыг нь хаяхаас өөр аргагүйд хүрдэг. Тиймээс өөрөө тагтан дээрээ ургуулаад нэг үзээрэй. Хоолонд өнгө, үнэр оруулах төдий хэрэглэдэг болохоор дээрээс нь тайраад идэж байхад яг тохирно.
Ургуулах арга:
1. Шинэхэн худалдаж авсан ногоон сонгиныхоо үндэстэй, доод цагаан хэсгийг нь тайрч авна. (3-4 хуруу орчим)
2. Бүлээн усанд 2-3 хоног үрслүүлэн үндсийг нь нэлээд ургуулна.
3. Хангалттай үндэстэй болсон бол хөрсөнд суулгаад боллоо.
4. Идэхдээ цагаан хэсгээс дээшхийг нь огтолж идээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!