• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Зул цэцэглэн” жолооны курсуудын үнэн төрхийг илчлэв

Г. Төгс
2013 оны 10 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг
“Зул цэцэглэн” жолооны курсуудын үнэн төрхийг илчлэв

-Осолд өртсөн таван хүний дөрөв нь гомдолгүй гэсэн ч багшийг Эрүүгийн хуулиар шийтгэнэ-

Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүр­гийн нутагт “Зул цэцэглэн” авто сургуу­лийн сургалтын машин осол гаргаж, гарцаар гарч яв­сан таван иргэнийг мөргөж гэмтээсэн. Тухайн үед автомашиныг тус жолооны курсийн суралцагч барьж явсан гэх боловч өөр эх сурвалжууд багш нь барьж явсан хэмээн шуугиад амжсан. 

Ослын хохирогч болсон хүмүүсийн биеийн байдал ямар байгаа, осол гарах үед машиныг чухам  хэн барьж явсан, жолоочид ямар хариуцлага тооцох эсэ­хийг олон хүн сонирхож байсан. Ингээд “Зул цэ­цэглэн” авто сургуулийг зорьсон юм. Дээрх ав­то сургуулийн хувьд Сүхбаатар дүүргийн  Х хо­роонд  байрладаг гэсэн ч тус газраас нүүгээд удаж байгаа аж. 

Одоо харин Улсын нэгдүгээр төв эмнэл­гийн ха­жууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургуулийнхны зүгээс ямар нэгэн тайлбар өгө­­хөөс татгалзсан. Мэдээж осол гаргасан, ха­­риуц­лага алдсанаас эхлээд сургуулийн нэр хүн­дэд муу­гаар нөлөөлж байгаа учир ямар нэгэн тайл­бар өгөхгүй байх нь мэдээжийн хэрэг.

Харин албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн үед хамт байсан багшийг гадуур байцааж байна. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. 

Авто сургуульд сурч байгаа суралцагч ямар нэгэн осол гаргасан тохиолдолд жолооны багш нь түүний өмнөөс хариуцлага хүлээх ёстой байдаг. Энэ журмын дагуу багш нь хариуцлага хүлээх ёстой. Ослын хохирогч болсон таван хүний дөрөв нь ямар нэгэн гомдолгүй хэмээн явсан бол хүнд бэртсэн нэг нь өргөдөл гаргаж, ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг хүссэн байна. 

Улмаар осол гарах үед машин хариуцаж явсан жолооч багшид хариуцлага тооцох буюу түүнийг Эрүүгийн хуулиар шийтгэх аж.  Гэхдээ энэ нэг сургууль, нэг багшийн хэрэг юм шиг боловч хаа сайгүй дураараа байрлаж байгаа авто сургуулиудын бодит байдал энэ биз ээ. 

Жолооны багш нарт даруулга хэрэгтэй

Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, мэргэжлийн багш нар хэмээн рекламдах боловч үнэн хэрэгтээ энэ нь эсрэгээрээ байдаг бололтой. Хатуухан хэлэхэд машин жолоодож чадаж байвал тэр багш гэнэ. Түүний хувьд дром дээр ажиллах дүрмээ мэдчихвэл болоод явчихаж байгаа юм.

Үүнийг илтгэх хамгийн тод жишээ нь дээрх осол байлаа. Жолооны багш, ямар ч байдалд бэлэн байх ёстой хүн. Осол гарах үед яагаад тоормос гишгэж осол гарахаас сэргийлж чадаагүй юм бол. Анх удаа машин барьж байгаа суралцагч шиг сандарсан биш л байлтай. 

Түүнчлэн жолооны багш нарын зан харьцааг ярих юм биш. Элдэв бусаар суралцагчаа дуудаж,  харааж ерөөх нь хэвийн үзэгдэл. Өөдөөс нь сөрсөн нэгнийг хорхойтой араандаа зууна гэгчээр ямар нэгэн байдлаар чаддаг. Олон хүн энэ талаар ярих байх.

Мөн багш нэрийдлээр суралцагч оюутнуудаараа архи, тамхи, идэж уух зүйлээ авахуулах нь наад захын асуудал. Бас болоогүй гайгүй харагдсан нэгийг эргүүлэх гэж оролдоно. 

Энэ бол бодит зүйл. Түүнчлэн хүнээсээ олон машинтай хэмээн гайхуулдаг ч дүрмийнхээ дагуу явдаг жолооч бараг л харагддаггүй нь багш нарын хэр байгааг харуулж байгаа юм.  Жолооны курс төгссөн хэн гуай ч энэ тухай хэлэх биз. Тиймээс хаа сайгүй хөглөрөх жолооны курсын багш нарыг шалгаж, хатуухан арга хэмжээ авах цаг болсон байна. 

Өгөршсөн дугуйгаар хашилт хийж хичээл заах нь  авто сургуулиудын “алтан дүрэм” 

Ашигтай бизнес гэдгийг мэдсэн цагаас жолооны курсууд борооны дараах мөөг шиг олширч болсон болоогүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хаа сайгүй байгаа авто сургуулиуд өөрсдийн гэсэн дромтой байх нь өдрийн од шиг ховор. Хотын захад баруун зүүн, урд хойд гээд дөрвөн зүгт өгөршсөн дугуйгаар хашилт хийсэн хэдэн дромууд л байгаа. Эдгээр дромуудад үйл ажиллагаа явуулж байгаа бүх авто сургуулиуд хуваагдан очиж дадлага хийлгэдэг. 

Гэтэл энэ нь стандартад үл нийцэх. Өөрөөр хэлбэл, жолооны курст сурна гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэг л болж байгаа юм. Тухайн суралцагч мөнгөө төлсөн л бол тэгс ингэсхийгээд явж байгаад л жолооны үнэмлэх авчихаж байгаа гэсэн үг юм. Хэтрүүлэн хэлж байгаа юм шиг боловч өнөөдөр болж байгаа бодит байдал энэ. 

Зарим нэг дромыг хаах шийдвэр гаргасан ч Монголын хууль гурав хоног гэгчээр эргээд л хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ мэт байдалтай байгааг иргэд харсан ч явсаар л байдаг. Сүүлийн үед V.I.P жолооны курс гэгч чих дэлсэх болсон. “Соната-7” маркийн машин дээр ганцаарчилан сургалт явуулж, гэрт нь хүргэж гэрээс нь авч бүх л зүйлийг хийх юм гэсэн. 

Бас болоогүй хэрэв суралцагч шалгалтдаа унаж үнэмлэх авч чадахгүйдээ тулбал, зүгээр гаргаад өгчих юм гэсэн. Тэгэхээр эндээс ямар жолооч гарч байгаа гэдэг нь ойлгомжтой.  Энэ мэт жолооны курсуудын үнэн дүр төрхийг харуулах зүйл их. Мөнгө л байвал болох тэдэнд хүний амь, эрүүл мэнд юу ч биш байна шүү.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг