Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг

“Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр-хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг маргааш болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь “Төр-хувийн хэвшлийн түншлэл”  арга хэмжээний хүрээнд “УТХГН-ийн газар ашиглалт, хамтын менежмент”-ийн асуудлаар холбогдох талуудын санал авч, “ТХГН-ийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах нь хэлэлцүүлгийн зорилго хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.

Хэлэлцүүлэг маргааш буюу аравдугаар сарын 9-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд 09.00 цагт эхэлнэ.

Тус хэлэлцүүлэг Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд болох бөгөөд ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг “ТХГН-ийн хуулийн шинэчилсэн найруулга, хамтын менежментийн цаашдын чиг хандлага” сэдвээр танилцуулга хүргэх юм.