Б.Алтанхуяг гэх залуу ажилдаа яваад 15 хоногийн турш сураггүй болсон хэрэг гарсан билээ.
Ар гэрийнхэн нь өчигдөр 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлсэн юм. Энэ тухай ЭНД дарж уншина уу.
Харин 17:00 цагийн үед цагдаагийнхан Налайхын уурхайгаас нэгэн цогцос олсон бөгөөд Б.Алтанхуягтай төстэй байсан тул ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ.
Энэ талаар ар гэрийнхнээс нь тодруулахад “Задлан шинжилгээний дараа хэн болох нь тодорхой болно гэсэн. Бидний харснаар хувцас, хэрэглэл нь мөн байсан. Харин машин нь байгаагүй” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!