Өмнөговь аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг хүлээн авах ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож байна. Тэрбээр үүний дараагаар Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцана.
Тус аймаг Улаанбаатараас 560 км зайтай. Өмнөговь аймгаас нийслэл рүү ирэхэд энэ урт замыг сайжруулсан шороон замаар туулдаг байсан бол одоо хатуу хучилттай шинэ замтай боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!