• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Рашаан хад” баримтат кино нээлтээ хийлээ

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
"Рашаан хад" киноны найруулагч Б.Баяр

Олноо “Хөдөөгийн” хэмээн алдаршсан түүхч археологич Д.Пэрлээ 1950–аад оны үед Хэнтий аймгийн Биндэр сууманд орших 20- 40 мянган жилийн тэртээгээс  X зууныг хүртэлх  тамга, дүрс зураг, бичиг үсгийн дурсгалуудыг агуулсан “Рашаан хад”-ыг олж нээсэн байна.

Энэхүү түүхийн үнэт өвийн тухай “Рашаан хад” баримтат киног ССАЖЯ-ны ивээл дор “Сэмүүн” студи найруулагч Б.Баяр бүтээж өнөөдөр нээлтээ хийлээ. Киноны зөвлөхөөр  Археологийн хүрээлэнгийн захирал, профессор Д.Цэвээндорж ажиллажээ. 

“Киног Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарал угсааг тамгаар судлах нь” нэртэй номыг гарын авлага болгон барьж бүтээсэн бөгөөд Рашаан хаднаас гадна Якут улс, Хархорин хотын балгас зэрэг газруудад зураг авалт хийгдсэн” хэмээн киноны найруулагч  Б.Баяр ярилаа.

Кино нийт 43 минут үргэлжлэх бөгөөд “Рашаан хад”-наас олдсон тамга, дүрс зураг, эртний долоон хэл дээр бичигдсэн бичээсүүд, хадны ойр орчимд байсан гэх ул мөртэй арслан заан, саварт хирс зэрэг амьтдын араг яс зэргийн талаар мэдээллийг багтаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг