ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын шилдэг зургаан кофе шоп

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

Их хотын сүнс оршиж байдаг нэг газар бол кофе шоп.

Ажил хэргийн уулзалт, хэлэлцээрт зориулагдан анх үүссэн гэгдэх эдгээр газар өдгөө ч энэ зорилгоо алдаагүй явна. Түүнчлэн чөлөөт сэтгүүлч, уран бүтээлчид, номын хорхойтнуудын хувьд ч тухтай буландаа аяга кофегоо аваад суух нь бүтээмж, санаа сэдлийн үндэс болох нь ч бий. Энэ удаа “Гэрэг” баатар хотын кофены булангуудыг онцолж байна.

1. КАФЕ 9
Кофены газар зөвхөн кофе зардаг уу гэвэл үгүй. Бас хүмүүс зөвхөн кофе уухаар кофены буланг зоридог эсэх нь эргэлзээтэй. Харин кофе шоп орчин, уур амьсгалыг худалддаг гэвэл онож магадгүй юм. Тавдугаар сургуулийн урд байрлах “Кафе 9”-д гэхэд ахлах ангийнхан, оюутан залуус голдуу цугларч хичээл номоо хийдэг нь харагдана. Бас тэдний хувьд хичээл хийхээс гадна найзуудтайгаа уулзах орчин нь болдог. Түүнчлэн тэднийх тамхины өрөөтэй цорын ганц кофе шоп учраас үйлчлүүлэгчдийн нь үлдсэн талыг хэн бүрдүүлдэг нь ойлгомжтой.

2. UNITED COFFEE LOVERS
Бороотой эсвэл цастай өдөр аяга кофе урдаа тавиад ном уншиж суух нь танд таалагддаг уу? Хэрвээ тийм бол Интерном дэлгүүрийн хоёрдугаар давхарт орших энэ газар хамгийн тохиромжтой байж таарна. Түүнчлэн тус номын дэлгүүрээр үйлчлүүлсэн баримтаа өгөөд 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

3. ТИ-АМО
Амттай кофе, итали желато, маш цэвэрхэн, нөхөрсөг уур амьсгал, бялуу, нарийн боов, салахын аргагүй сэндвичнүүд. “Хүүхдийн 100”-д байрлах “Ti-Amo” кафены нэрийн хуудас нь энэ. Амттай бүхний цуглуулга шиг л сонсогдож байгаа биз. Магадгүй ийм учраас тус кафены ихэнх үйлчлүүлэгч нь охид, бүсгүйчүүд байдаг. Бусад кофе шопуудын адил энд ч мөн өдөр тутмын сонин, сар тутмын сэтгүүлүүд ирэхээс гадна өндөр хурдны интернэттэй. Гэхдээ интернэт нь цагийн хязгаартай учраас лэптоптойгоо ирж, ажлаа хийе гэвэл өөр газар сонгосон нь дээр.

4. КАМИНО
“Хүнсний 20”-ийн буудлын арын байранд буйдхан орших энэ газар хөл чимээ багатай учраас ажлаа хийн төвлөрөхөд яг таарсан орчин. Dutch coffee буюу чанахгүйгээр нэрж хийдэг Голландын уламжлалт аргаар бэлтгэсэн кофенуудыг санал болгодгоороо онцлог. Ерөнхийдөө ганцаараа эсвэл цөөхүүлээ ороход тохирсон учраас жагсаалтад багтаалаа. 

5. КАФЕ БЭНЭ
Сүүлийн үед нээгдсэн кофены газруудаас хамгийн олон хүний талархал хүлээсэн нь Бэнэ болов уу. Хүнгүй, хөгжимгүй байлаа ч маш дулаахан, дотно уур амьсгалыг төрүүлдэгт тэдний амин сүнс оршдог мэт. Түүнчлэн олон төрлийн амттан, уух зүйлс санал болгодог нь тэднийг зорих нэг шалтгаан болдог. Ялангуяа багачуудад таарсан мөхөөлдөс, амттангаас гадна хүүхдийн зохиолын 108 ботийг номын тавиуртаа залсан нь бяцхан үйлчлүүлэгчдэд хэрэгтэй. 

6. БУГИС
Нийслэлийн зүрхэнд буюу “Central Tower”-ын гуравдугаар давхарт орших “Bugis. Coffee and dreams”-ыг хамгийн ажил хэрэгч кофе шоп гэж хэлж болно. Дотоод засалд нь бор өнгө ноёлсон нь үүнийг улам тодотгоно.Цэлгэр, том цонхоор их хотын хүн, машины урсгалыг ажихын зэрэгцээ алсын бараа харан суух нь ажиллах онгодыг тань хөглөх ч юм билүү. Гэхдээ тэдний интернэтийн хурд удаавтар гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Б.Эгшиглэн 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.21.186] 2018/8/15
Ти Амо таалагдаагүй ээ. Бас кофе 9ч бас...
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.109] 2016/11/8
Cafe bene arai l heterhii olon bgaa yum shig. Hotiin buh l ashigtai bairlaltai gazar cafe bene bn. Ug ni dotoodiihniigoo demjvel zugeersen. Minii huvid sayhan 9 sard neegdsen ih delguuriin hajuu taliin Cafe de Casa zugeer sanagdsan. Tseverhen uilchilgee saitai, une ch bolomjiin. Mash goy tuhtai
3 | 0 Хариулах
Энжи [150.129.140.171] 2015/2/7
hen edgeer coffee shopiig orgomjilchihvoo ha ha oorsdoo yu esvel
4 | 0 Хариулах
Зочин [202.179.20.120] 2015/2/6
tom n toms bas tamhinii tasagtaishdd bas ayga tom une hymd amt goe bainga oroh durtai sn sudlad bichhguu ug ni ene niitlel bich ued tom n toms ajillaj l bsndaa sn sudlaj bjj iim dugt hiih hergt
12 | 0 Хариулах
Зочин [49.0.184.120] 2014/9/24
Cafe9-nii coffee dajgui amttai. Uur goyiig uuj uzeegui l bn odoohondoo
1 | 1 Хариулах
Мал [103.229.121.252] 2014/9/23
Сүнсний кофее шопууд гэвэл таарна
0 | 0 Хариулах
Хэрэглэгч [103.254.120.86] 2014/9/23
Арслантай гүүрний зүүхэн талд Санхүү эдийн засгийн сургуулийн өөдөөс хараад байдаг OVEN FRESH bakery coffee shop бас гоё ш дээ. Маш их хүн цуглардаг их гоё орчинтой. Оюутнууд их цуглардаг гоё газар шүү.
2 | 6 Хариулах
Зочин [103.229.122.104] 2014/9/23
UB bgaa korea ezedtei coffee shop gesen bol ene list dohoj ochih
11 | 0 Хариулах
Зочин [180.235.186.75] 2014/9/22
yuuwee bugis genuu unen sonin gazar shde wireless ni mash udaan tgd bas zuugch nar ni heneggui huuhnuud haragddag
13 | 0 Хариулах
Зочин [103.229.123.137] 2014/9/22
xaxa bugis arai bish shuu uhsen atsaa hiij ywaa n bugisim hajuud coffee bean & tea leaf bas UBean ii g oruulahku ysinbe.Bugis unheer sonin gazar unedee taaraan uilchilgeegui
8 | 0 Хариулах
Зочин [27.123.214.119] 2014/9/22
Millie's Baihgui baigaad gaihaj baina. Huvi hunii l bodol met sudalgaagui l ed baih shig bainadaa
2 | 0 Хариулах
Coffee Lover [103.229.120.134] 2014/9/22
Yun Cafe 9 wee. Cafe Bene goy. Tegeed bas Hyatad Elchingiin urd baidag Solongosiin coffee shopiin salbar Tom N Toms gd coffee shop mash goy. Tom tuhtai toxilog coffeenii amt ch goy bas Tamxinii tom orootei.
3 | 0 Хариулах
red [182.160.44.171] 2014/9/22
Coffee bean&Tea leaf (y)
7 | 0 Хариулах
Зочин [27.123.214.114] 2014/9/22
orchinoor n dugnesen bololtoi ternees yg coffeenii ur her sain bn ter gazrin l coffe sain bn shuudee
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.29] 2014/9/22
Coffeenii amt chanariin huvid Cafe Bené, Cafe 9 hamgiin taalagddag aa bas Cafe De Amore dajgui gazar shu
0 | 0 Хариулах
Зочин [78.46.51.124] 2014/9/22
+Ubean, Sachers
1 | 2 Хариулах
Зочин [49.0.184.219] 2014/9/22
Rosewood гээ л бдаг тэр хаа бнаа?
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.245] 2015/2/7
солонгос элчингийн хойно хуучин хангганг рестораны байранд байх шүү
0 | 1 Хариулах
Nmn [202.131.238.2] 2014/9/22
Where is Coffee bean&Tea leaf
6 | 0 Хариулах
Зочин [112.72.13.78] 2014/9/25
Bluemon iin 2. Dawxart
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.216] 2015/2/7
Huuhdin zuugiin naran mall d
1 | 0 Хариулах
Зочин [122.254.111.66] 2014/9/22
уг нь их зүгээр юм даанч хаяг байршилуудыг нь оруулчихгүй дээ
4 | 1 Хариулах
Зочин [202.131.243.247] 2014/9/22
хаяг байршил зэрэг нь бараг бүгд FB дээр байгаа шүү дээ kk... байршил гэвэл энэ хэд чинь маш олон сүлжээ шүү дээ. нэрийг нь дурдаад ч болтугай ингээд сурталчлаад өгч байгаа нь их юм байлгүй дээ
9 | 0 Хариулах