
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нярай хүүхдүүд эмэнд хордсон асуудлыг шалгаад “Фенобарбитал” эмийг худалдаанаас эргүүлэн татах чиглэлийг аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын дарга нарт үүрэг болгожээ.
“Иргэдийг төөрөгдүүлсэн ижил төстэй, сав, баглаа, боодол, шошго нь зөрчилтэй эмийг зах зээлээс эгүүлэн татаж болно” гэсэн хуулийн заалтын дагуу ийм арга хэмжээ авахаар болсон байна.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар 1270 эмийн сан, 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн санг үйлдвэрлэсэн болон худалдан борлуулж байгаа эмийнхээ стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг аван ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!