
“Гурван гал” эмнэлгийн байранд байрлах “Монос” эмийн сангийн салбараас Люминал гэх эмийг авч уусан хүүхдүүд хордлогонд орж ЭХЭМҮТ-д очжээ.
Хүүхдийн тунгаар олгох ёстой эмийг том хүний тунгаар олгосноос болж уг эмийг уусан 10 гаруй хүүхэд сэхээнд орсон гэсэн мэдээлэл тархаад байгаа юм.
Бид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяатай утсаар холбогдож лавлахад “Манай эмнэлэгт эмэнд хордсон хүүхдүүд ирсэн нь үнэн. Гэхдээ сэхээнд ороогүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өглөө.
Мэргэжлийн эм зүйчийн хэлж буйгаар Люминал гэх эмийг тархины даралттай хүүхдэд тайвшруулах зорилгоор уулгадаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!