ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

2034 онд дэгдэх Дэлхийн III дайныг төсөөлөхүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 6
iKon.MN

ОХУ-ын Владивосток дахь Алс Дорнодын Холбооны Их сургуулийн профессор Артём Лукины Huffington Post сонинд нийтлэгдсэн Дэлхийн Гуравдугаар дайны тухай өгүүллийг хүргэж байна. Энэ нийтлэлд Монгол улсын нэр цухас дурдагдаж байгаа нь сонирхолтой санагдлаа.


ВЛАДИВОСТОК—Хэрвээ дараагийн дэлхийн дайн дэгдвэл энэ нь Ази тивд, тэр дундаа гол их гүрнүүд болох АНУ, Хятадын хооронд болох магадлал хамгийн их. Харин сайн мэдээ гэвэл Хятад дайныг хүсэхгүй бөгөөд Бээжин дайнд орвол давуу тал өөрийнх нь талд байхгүйг маш сайн мэдэж байгаа.

Гэвч цаг хугацааг одоогоос 20 жил урагшлуулж харвал буюу 2034 он гэхэд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн байх болно.

 

Одоо биш

 

Дайн тийм ч хурдан эхэлчихгүйг батлах гурван шалтгаан байна.

Нэгд, хэдийгээр жил бүрийн батлан хамгаалах зардал нь хоёр оронтой тооны хувиар өсч байгаа ч Хятадуудын чадал АНУ-аас хол хэвээр байна. Зүүн Ази дахь АНУ-Япон гэсэн холбоотны хэмжээнд ойртож очихын тулд Хятадад дахиад 15-20 жил шаардагдана.

Хоёрт, Хятадын АНУ-аас хамаарах хамаарал маш их. Зөвхөн АНУ биш, түүний холбоотон Европын холбоо, Япон зэрэг нь Хятадын гол экспортын зах зээлүүд бөгөөд өндөр технологи, ноу хау авах гол эх үүсвэрүүд.

Ерөнхийдөө Хятадын гадаад зах зээлээс хамаарах хамаарал маш өндөр, ДНБ-тэй нь харьцуулахад гадаад худалдаа нь 53 хувийг эзэлдэг. Үүнээс гадна Хятад газрын тос, төмрийн хүдэр зэрэг их хэмжээний түүхий эд импортолдог.

Ихэнх импортийн бүтээгдэхүүн нь далайгаар тээвэрлэгддэг тул дайн боллоо гэхэд АНУ-ын зүгээс далайд хаалт үүсгэх аюултай. Ийм эдийн засгийн болон стратегийн шалтгаануудаас болоод Хятад улс экспортоос хамаарлаа багасгаж аль болох дотооддоо эргэлддэг болохыг зорьж байна. Мөн далайн тээвэрлэлтийн хэт хамаарлыг бууруулахын тулд түүхий эдийн дэд бүтцийг дотооддоо болон Төв Ази, Орос, Бирм зэрэг хуурай газрын хөршүүдээ түшиглэн бий болгох гэж чармайж байгаа юм. Хэдий тийм ч Хятадын Барууныхан голлосон эдийн засгийн харилцаа 15-20 жилдээ чухал хэвээр байх юм.

Гуравт, Хятад зөвхөн АНУ-тай тулахгүй ба түүний холбоотнууд болох Япон, Австрали, магадгүй Энэтхэгтэй бас тулах хэрэг гарна. Тиймээс Хятадад ядаж нэг том, хэд хэдэн жижиг холбоотнууд хэрэгтэй болно. Үүнийг тооцсон Хятадууд Москватай нийлж Евразийн геополитикийн холбоо бий болгох гэж оролдоно. Энэ үйл явц эхэлчихсэн байгаа ч багагүй цаг хугацаа орох юм.

Дүгнэлт: Дараагийн 15-20 жилд Азид том дайн боллоо гэхэд Хятадаас үүдэлтэй байхгүй нь бараг тодорхой. Боллоо ч богинохон хугацаанд Америкчуудын давамгайллаар өндөрлөнө. Харин 2030 он хавьцаа хэрвээ Хятад улс дараах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал байдал өөр байх болно.

Үүнд: 1. Байлдах чадавхиа АНУ-тай ойртуулах 2. Барууны зах зээлээс эдийн засаг ба түүхий эдийн хамаарлаа бууруулах 3. Өөрийн холбоотны бүтцийг бий болгох

 

2034 он: Энэтхэг-Номхон Далайн зөрчил ба Евразийн Холбоо

 

Үүнээс өөр хувилбарууд олныг гаргаж болно.

Юутай ч 2034 онд ямар байхыг төсөөлцгөөе.

Хятад – дөрөвхөн жилийн өмнө Тайванийг нэгтгэж дууссан ч хөрш Энэтхэгийн хүч улам бүр өсч байгаа нь санааг нь зовоож эхэлнэ. 2030 он гэхэд Энэтхэгчүүд хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж түрүүлсэн байх аж. Бүр их ноцтой нь гэвэл харьцангуй залуу хүн амтай, эрчтэй хөгжих эдийн засгийн өсөлт нь Хятадаас хурдан байх болно. Үүнийгээ дагаад зэвсэгт хүчнээ шинэчилснээр Хятадын томоохон өрсөлдөгч болж хувирах юм. Азид нөлөөгөө алдахгүйн тулд Хятадууд Энэтхэгийг өөрийнх нь түвшинд хүрэхээс өмнө амжиж цохилт өгөх болно. Энэ нь яг л 1914 онд Оросын стратегийн чадавхийн өсөлтөөс болгоомжилсон Германчууд Сараевогийн хямралыг далимдуулан дайн эхэлсэнтэй адилхан байх болно.

Тэр үед Германы удирдагчид 1917 он гэхэд Оросууд зэвсэгт хүчнээ шинэчилж дууссанаар дийлдэхээ болино гэж төсөөлж байсан гэдэг.

Төвд болон Хималайн хилийн маргаантай бүсээр Хятадууд довтолж Энэтхэгийн армийн гол цэгүүдэд цохилт өгнө. 2031 онд Токио болон Шинэ Дели хооронд харилцан батлан хамгаалах гэрээ хийгдсэн байх тул Японд дайн зарласантай ялгаагүй болох юм. Тиймээс Хятадууд үүнтэй зэрэгцээд Сенкаку болон Рюкю арлуудыг эзлэн авна. 2029 оноос Япон цөмийн зэвсэгтэй болсон байх ба Энэтхэгтэй байгуулсан харилцан батлан хамгаалах гэрээнд найдсан Америкчууд 2032 онд Японоос цэргээ гаргасан байх гэнэ. Иймээс Хятадууд АНУ-ыг Японы хэрэгт шууд оролцохгүй байх гэсэн найдлага тавих аж. Гэвч хэсэг эргэлзсэний эцэст АНУ дайнд орох болно.

Энэ нь яг  1914 онд Германчууд Франц, Орос руу дайтахад нь Лондонг оролцохгүй гэж тооцоолж байсантай адил юм.

Номхон Далай дахь АНУ-ын хоёр холбоотон Австрали, Филиппин болон НАТО-гийн гишүүн Канад, Англи, Польш зэрэг улсууд Хятадад дайн зарлана. Ингэж Хятадын эсрэг Энэтхэг-Номхон Далайн холбоотны сүлжээ бий болно.

Гэвч нөгөө талд Хятад ганцаардахгүй. 2025 онд Хятад, Орос, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Пакистан улсууд Евразийн гэрээнд нэгдсэнээр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын зэвсэгт хүчин бий болох ба Монгол улс 2033 онд хүчээр нэгдэнэ.

Орос нь Хятадын хилийн хойд талыг хамгаалж түүхий эд, зэр зэвсэг, цэргийн мэргэжилтнүүдээр хангах болно. Үүнээс илүү оролцоо Оросын зүгээс гарахгүй. Харин Зүүн Европт, ялангуяа Украйнд Барууныхнаар дэмжүүлсэн босогчид нөлөөгөө сэргээх гэж оролдох тул тэднийг дарахаар тэмцэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Барууныхан ба Оросууд шууд тулахгүй ч төлөөллөөрөө дамжуулан Украйнд дайтна.

2027 оноос Холбооны улс болон нэгдсэн Солонгосчууд дайнд оролцохгүй. Филлипинээс бусад Зүүн Өмнөд Азийн орнууд, Африк, Латин Америк, Ойрхи Дорнодыхон төвийг сахих ажээ.

 

“Хөнгөхөн” Дэлхийн дайн

 

Дайныхаа хувьд Дэлхийн III дайн 20 дугаар зууны гол мөргөлдөөнүүдээс нэлээд ялгаатай байна. Жишээ нь гол дайтагчид цөмийн зэвсэгтэй байх юм. Гэхдээ дайтагч талууд цөмийн зэвсэг хэрэглэх нь хамтдаа сөнөх нөхцөлд хүргэхийг ухамсарлаж түүнээс зайлсхийх гэнэ. Энэ нь хоёрдугаар дайны үед оролцогч талууд их хэмжээний химийн зэвсэгтэй байсан ч ашиглаагүйтэй адил.

Тэд цөмийн зэвсгийг зөвхөн эцсийн мөчид хэрэглэх төлөвлөгөөтэй байх болно. Үүнийг ойлгож байгаа учраас талууд нэгнийгээ буланд шахахаас зайлсхийнэ. Тиймээс тулаан хүн ам төвлөрсөн болон үйлдвэржсэн гол цэгүүдээс нь хол зайнд болох юм.

Мөн Азийн эх газар дахь нүсэр дайн нь ялагдлаар дуусдаг өмнөх түүхээс дайны стратегичид сургамж авсан байх ажээ.

Гуравдугаар дайны бас нэг онцлог нь талуудын хоорондох тасралтгүй яриа хэлэлцээр байх болно. Ядаж л олон улсын байгууллагууд дайны хүрээ, нөлөөллийг яриа хэлэлцээрийн аргаар бууруулж чадна.

Мөн эдийн засгийн харилцан хамаарал нь төвийг сахисан Солонгос, Сингапур, Турк зэрэг орнуудаар дамжин хадгалагдсаар байх тул дайны цар хэмжээ төдийлөн ихээр өсөхгүй.

Тиймээс энэ дайныг бид “хөнгөхөн” дэлхийн дайн гэж нэрлэж байгаа юм. Энэ жишгээр дайнд олон тооны цэрэг, материаллаг зүйлс үрэгдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл Дэлхийн III Дайн нь 18 дугаар зууны Долоон жилийн дайнтай төстэй болохоос биш өнгөрсөн зууны жинхэнэ дэлхийн дайнуудтай адилгүй байх болно.

Хэрвээ дайн нь ийм “хөнгөхөн” өрнөж нийгэмд дарамт үүсгэхгүй бол хүмүүс зохицоод зогсоох эрмэлзлэлгүй амьдраад байвал яах вэ? Дэлхийн III дайн нь 30, 50 жил үргэлжлэх юм биш биз?

Гэхдээ л ямар ч бага хэмжээний мөргөлдөөн тодорхой цэгт хүрэхээрээ бидний мэдэх хор уршиг ихтэй, уламжлалт цуст дайнд хүргэдэг. Бүр цөмийн зэвсэг хэрэглэхэд ч хүргэж мэднэ. Тиймээс үр дүн ямар ч байлаа гэсэн дэлхийг сүйрэлд хүргэх нь тодорхой гэдгийг бид бүгд ойлгож сэргийлж байх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [103.229.123.27] 2019/8/5
Энэ таамаг маш өндөр тооцоолол, олон жилийн туршлагаас харж бичсэн байгаа. Ану-Хятадын худалдааны дайн Орос-Ёвропын холбооны хориг, Ану-Орос 2 цөмийн зэвсэг задлах гэрээнээсээ албан ёсоор гарсан. Энэ нийтлэл Монголчуудад хамаатай зүйл яагаад гэвэл 3-р дайн эхлэхэд Хятад, Орос 2 баталгаатай оролцоно. Монголчууд тэгэхээр хүчээр орно. Гэхдээ манай талд Орос байгаа бол айх зүйлгүй. Цөмийн зэвсэг цэргийн хүч чадлаараа, газрын тос бусад нөөцөөрөө 1т орно. Эцэст нь хэлэхэд Монгол улс Эцэсээ хүртэл төвийг сахисан дээр. Гэхдээ Манайх шиг ийм буурай оронд дайны ачаар олон боломж ирж болно.
8 | 0 Хариулах
Зочин [78.182.135.239] 2019/1/6
ОХУ БНХАУ хоёрыг үзэн ядсан хүмүүс их юм. Энэ хоёр гүрэн хүчирхэг байгаа тулдаа бид өдий зэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [103.229.120.126] 2019/7/7
Хятад Орос хоёрт Монгол улс саад их болдог,айдаг учраас энэ дайны дараа Млнгол улс сүйрэх магадлалтай.
4 | 1 Хариулах
Misaki [103.212.116.35] 2017/6/9
Угаасаа Хойд Солонгос АНУ хоёр дайны эхлэлүүд болно
1 | 0 Хариулах
зочин монгол [122.201.21.230] 2015/6/9
Монгол орос 2 хамт дайн цуван 2017 2045 30456231
1 | 4 Хариулах
Зочин [66.181.184.207] 2017/2/21
orosuud odoo bdniig toohguiee, hytadad belegleh blgui mongolchuud bdend mash durgui ulsuud
3 | 0 Хариулах
Ichmeer yum [124.158.126.67] 2014/8/7
Ийм сэдэв барьж авч бичихээсээ ичдэг болоосой. Ингэж цаг заваа үрж байхаар залуу үедээ хэрхэн зөв монгол хүн болж хүмүүжих талаар нийтлэл бичвэл дээр байлгүй. Мэдэхгүй юмаа бурж ард түмэн залуусын тархийг угаахаасаа өмнө эхлээд жоохон бодож байлдаа сэтгүүлч ухаантай юм бол
3 | 10 Хариулах
Зочин [202.131.132.89] 2014/8/7
Chi chin teneg garuu ugui yu? unshsan yumaa oiglodoggui um uu? "ОХУ-ын Владивосток дахь Алс Дорнодын Холбооны Их сургуулийн профессор Артём Лукины Huffington Post сонинд нийтлэгдсэн Дэлхийн Гуравдугаар дайны тухай өгүүллийг хүргэж байна." ene xunii bichsen umiig orchuulsan bn shd?, medehgui yumaa burna gedeg chin yu gej bgaan?
12 | 1 Хариулах
Yun hudlaa gej [202.72.245.194] 2014/8/7
Ene olon ulsiin tuuh geo politik medehgyi humuus hudlaa yum gej. Ynendee end bichsen zyild 20 jiliin daraa bish yag odoo mash erchimtei hiigdej zohion baiguulaltand orj baigaa zyils dain 20 bish 10 jiliin daraa l ehelne yu gej USA hujaagiin huchirhegjihiig huleejj suuhin be. Jiriin humuus eniig oilgohgyi tul ene niitleliig oilgohgyi. Harind ene erdemten neg yum ligik aldatai bichsen haragdana. Dain hungun bolj magadgyi gej tiim yum bauihgyi. Odoo hujaa USa giin hoorond Kiber dain ehelsen baigaa. Oros USA hoorond ediin zasgiin dain ehelsen USA byh bolomjooroor orosiig dampuuruulah gej yzej bain. Uur olon turliin dain ehelsen humuusee. Yum medehgyi hymyysch hetsuu yum do. Etssiin muchid yhehde yher buugaa tavina gegcheer tsereg zevsgeer naadahaas uur arga baihgyi. Oros sul achaanaasaa salsan delhiin bayalgiin 25 huvu baina huchtei uragshilj baigaa tul USA tyryylj novshrohgyi bol amjihgyi shinjtei.
8 | 0 Хариулах
bold [202.179.7.6] 2014/8/6
Odoo olon ulsiig hamarsan dain haa saigui boljil bn tuuniig delhiin ediin zasagt nuluuluhgui bga uchiraas delhiin irged tuund niih sanaa zovohgui bga harin huchirheg gurnuud ni dainaar mungu olj ediin zasgaa baga bagaar saijiruulj bga. herev guravdugaar dain ehelvel ungursun tuuhiin yavtsad garsan dain shig l buged l tatagdan orno medeej ehlehdee buged shuud 2 tal bolood daitahguine medeej bh magadgui bid ehleed Amerikiin taliig barimtalsanch etsesdee hytad orosiin tald baildahiig uguisgehgui, herev "tsumiin dain uuseh" ehelvel gartsaagui delhii sununu/sunuluu geed bur alga bolchihgui l bh/tuunees amid uldsen hun turluhtun ni mash ih uvchin zovlon ulsgulun hunsnii homsdol oyunii homsdol geed toolj barahgui zovlongoor duureh bolovuu etsesd ni delhii globalchlal gegdeed bga ni jinhen utgaaraa heregjij delhii ter chigeeree negdej neg udirdlagan door oroh bolovuu? / ene zuvhun minii l taamaglal/
7 | 0 Хариулах
Tedigo [66.181.187.208] 2020/1/5
hediigeer taamaglal ch gsn undesleltei bn
2 | 0 Хариулах
Зочин [103.10.21.48] 2014/8/6
7 terbum xun bgaa ym chini tsoorxod yxavdee 3,4 terbum bolvol sain l bz
4 | 3 Хариулах
Зочин [202.131.225.147] 2016/9/26
uheh eostoi 3.6 ter bumiin 1 ni chi uuruu bval zugeer uu te
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.207] 2017/2/21
erguuteed bai jijig ornuudl huldn daragdanashd, mani met 3han say ulsuud yuchguil boloh blgui huseh ym bish
1 | 0 Хариулах
Зочин [182.160.41.142] 2014/8/6
dain bolloo gehed henii ch tusuulj chadaaguigeer ergeh blgui de. etsest n delhii suirdeggui yuma gehed mash ih hohirol garah biz lav hunguhun bolohgui gej bodoj bn.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.11.42] 2014/8/6
за ддаа энэ бол төсөөлөл таамаг болохоос болчих нь гэсэн үг биш түүх түүхээрээ гэдэг нь угтаа түүх эргэнэ гэсэн үг байхаа хувцасны загвар 20 жилээр эргэдэг шиг л...
1 | 1 Хариулах
Зочин [103.26.193.27] 2014/8/6
Хүүүеэээ дайн болчихоосой. Муусайн Хятадуудыг өндийхгүй болгоод өгвөл сайн л байна
5 | 9 Хариулах
Зочин [78.182.135.239] 2019/1/6
Орос Хятад хоёр хүчирхэг байгаа тулдаа бид тайван амьдарч байгаа
1 | 0 Хариулах
zochin [103.26.193.14] 2014/8/6
Soliotoi um bee yugaa bucheed bdag bnaa.arai oor gegeeleg zyil alga uu.
1 | 2 Хариулах
zochin [202.170.67.19] 2014/8/6
Shaal utgagui yum bichsen baina ene professor chin. Mash amateur bna daa, jaahan huuhdiin uzel bodol shig... :) Er ni professoruud chin hudlaa yaraad baidag shde. Harin dain'iig eheldeg, dainiig zogsoodog humuus ni yumiig yardag bish hiideg humuus ni baidag yum, jishee ni biznesmenuud geh met ...
1 | 3 Хариулах