Зам засварын ажилтай холбоотойгоор Нарны замын Энхтайвны гүүрний зүй доод уулзвараас Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар хүртэл зүүнээс баруун чиглэлийн урсгалыг өнөөдрийн 22:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл хаах байсныг цуцалжээ.
Харин энэ сарын 4-н буюу баасан гаригийн 22:00 цагаас бямба гаригийн өглөөний 07:00 цаг хүртэл хаахаар болсныг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|