ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын тухай ТОЛГОЙ ЭРГЭМ баримтууд

З.Санжаа, iKon.mn
2014 оны 6 сарын 6
iKon.MN

1. Жил бүр 20 сая модыг Хятадын савхны эрэлт хэрэгцээг хангахын тулд огтолдог. Эдгээр модыг 20 орчим жилийн настай гэж тооцвол ийм тоо гардаг байна. Хятадад жилийн 80 тэрбум нэг удаагийн хос савх хэрэглэдэг нь Тянь Ань мэний талбайг 360 удаа бүрэх хэмжээтэй ажээ.

 

2. Хятадын төмөр замын урт дэлхийг 2 удаа бүтэн тойрч чадна. Дэлхийн тойргийн урт 40 мянган км бол хятадын идэвхтэй ашиглаж байгаа төмөр замын урт 93 мянган км юм.

 

3. Хятадын нүүрсний нөөц 575 сая ширхэг цэнхэр халимны жинтэй тэнцэнэ. Цэнхэр халим нь 200 тн болон түүнээс дээш жинтэй байдаг. Хятадын нүүрсний батлагдсан нөөц нь 115 тэрбум тонн бөгөөд энэ нь дэлхийд 3-т орох үзүүлэлт. Хятад улс дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн  46% хувийг, дэлхийн нүүрсний хэрэглээний 49% хувийг эзэлдэг байна.

 

4. АНУ–ын 20-р зуунд үйлдвэрлэсэн нийт цементээс илүү ихийг Хятад улс хоёрхон жилд үйлдвэрлэсэн. Хятад улс дэхийн хамгийн том цемент үйлдвэрлэгч орон бөгөөд дэлхийн цементийн 60% -ийг үйлдвэрлэж бас хэрэглэж байна.  

 

5. Хятадад тамхины улмаас жилд 1 сая хүн нас барж байна. Энэ нь Кипр улсын хүн амаас их тоо /Кипр улс 865’000 хүнтэй/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2050 он гэхэд Хятадад жил бүр 3 сая хүн тамхинаас болж нас барна гэж тооцоолсон байна.  

 

6. Хятадын байгалийн хийн нөөц нь ойролцоогоор 1.24 тэрбум Олимпийн Усан сантай тэнцэнэ. Олимпийн Усан сан 88,000 куб футийн багтаамжтай байдаг. Хятад улс 109.3 их наяд куб фут батлагдсан байгалийн хийн нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн улсуудаас 13-т орох үзүүлэлт.

 

7. Хятадын нэг жилийн бэлэн гоймонгийн хэрэглээ нь Алжирын хүн амыг өдрийн 3 удаагийн хооллолтоор 1 жилийн турш тэжээж хүрнэ. Алжир улс 38.7 сая хүн амтай. Тэгвэл 2011 онд Хятадууд 42.5 тэрбум сав бэлэн гоймон хэрэглэжээ.

 

8. Хятад улс жилд 5200 Эйфелийн цамхагийн “жинтэй” тэнцэх хэмжээний гахайн мах иддэг. 2012 онд 52 сая тонн гахайн мах хэрэглэсэн байна. Эйфелийн цамхаг ~ 10,000 тонн жинтэй гэдэг.

 

9. Хятадын хамгийн баян 20 хүний хөрөнгө 145.1 тэрбум доллар хүрнэ. Энэ нь Унгар улсын ДНБ (124 тэрбум доллар) –ээс их.

 

10. Хятадад 30 сая гаруй хүн агуйд амьдардаг. Энэ нь Саудын Арабын хүн амаас их. Тэдний ихэнх нь Шаньси мужид амьдардаг гэнэ.

 

11. Хятадын Датан дүүрэгт жил бүр 8 тэрбум хос оймс үйлдвэрлэж байна. Энэ нь дэлхийн хүн бүхэнд нэг нэг хос оймсоор хангахад хүрэлцэнэ. 

 

12. Хятадын амиа хорлолтын тоо АНУ-с хоёр дахин их. Нас барсан 100’000 хүн тутамд 22.2 нь амиа хорлолт байдаг. АНУ –д 10.3 байдаг.

 

13. Хятад улсын газар нутгийн хэмжээ АНУ-ынхтай ойролцоо боловч зөвхөн ганц цагийн бүстэй. Анх 5 цагийн бүстэй байсан боловч 1949 онд Мао дарга үндэсний эв нэгдлийг хангах үүднээс Бээжингийн цагийг бүх нутаг дэвсгэрт хэрэглэж эхэлсэн. Тиймээс Хятадад өглөөний 10.00 цагт нар манддаг газар хүртэл бий.

 

14. Хятадын хүнсний үйлдвэрлэл дэлхийн хүн амын бараг 25% хувийг хооллож чадахуйц. Гэхдээ тариалалтын бүсийнхээ 7 хувийг зөвхөн ашиглаад.

 

15. Хятадуудын хэрэглээний зардал 2020 он гэхэд гурав дахин өсч 6.18 их наяд доллар болно. Үүн дотроо тансаг хэрэглээ нь 245 тэрбумд долларт хүрч дэлхийд тэргүүлэх юм.

 

16. Хятад улс дэлхийн гахайн махны хамгийн том хэрэглэгч. Тиймээс дэлхийн нийт тэжээвэр гахайн тал нь Хятадад ноогддог буюу 475 сая гахайтай.

 

Эх сурвалж: Businessinsider.com